x

МУГТ Ш.Даваахүү: Монголчууд байт харваагаар дэлхийд “ноёлох” бүрэн боломжтой

Маргааш буюу гуравдугаар сарын 23-26-ны хооронд Байт харвааны заалны Улсын Аварга шалгаруулах XV дахь удаагийн тэмцээн Орхон аймагт эхэлнэ.

Тэмцээн болон Байт харваан спортын хөгжлийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Спорт, цогцолборын дарга, МУГТ, Дархан мэргэн, Монголын Байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Ш.Даваахүүтэй ярилцлаа. 

-Монголд байт харвааны спорт 1960-аад оноос хөгжсөн ч бусад спорттой харьцуулахад амжилтын түүх багатай. Тиймээс энэ спортыг хөгжүүлэх, тамирчдыг бэлтгэх, бааз суурийг нь нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байгаа болов уу. Ярилцлагаа эндээс эхэлье?

-Юуны өмнө Монгол Улс байт харваагаар ямар амжилт үзүүлж байсан тухай товч хэлье. 1971 онд Англи Улсад болсон байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин Д.Дэмбэрэл 30 метрийн зайд 2 удаагийн харвалтаар 641 оноо онож түрүүлсэн, мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Пара байт харвааны тамирчин Д.Баатаржав "Бээжин-2008" XIII зуны паралимпийн наадамд анхны алтан медаль хүртсэн түүхтэй.

1960-аад оноос энэ спорт Монголд хөгжсөн. 1971 оны дэлхийн аваргаас хойш Монгол Улс уг спортыг шинэ шатанд гаргаж, тив, дэлхий, олимпын наадамд түрүүлэх зорилт тавьж эхэлсэн.

Эрдэнэт хотод уг спорт 2010 оноос хөгжсөн. Тухайн үед Спорт, цогцолборын орлогч даргаар ажиллаж байсан В.Сумъяасүх байт харвааны мэргэжлийн багш, дасгалжуулагчдыг орон нутагтаа урьж, Монголын байт харвааны шигшээ багийг Лондоны Олимпод оролцох бэлтгэлийг нь Хангарьд клубдээ хангуулж байсан юм. Үүний үр дүнд Б.Урантунгалаг тамирчин 2012 онд Лондоны олимпын наадамд шигшээ 16-д багтсан амжилт үзүүлсэн. Тэр цагаас хойш Эрдэнэт хотод энэ спорт эрчимтэй хөгжиж байна.  

Би 2021 оноос Монголын Байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Спорт, цогцолборын даргын үүрэгт ажлыг авснаас хойш байт харвааны спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, харвааны хэрэглэлийг бэлдэх, заал танхимыг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан нээсэн. Нэг удаадаа 20-30 тамирчин хичээллэх боломжтой заал болон гадаа талбайд харвах стандартын талбай байгуулсан. Эрдэнэт хотоос тив, дэлхий, олимпийн аварга тамирчдыг төрүүлэх зорилготой.

Монголын Байт Харвааны холбооноос ч 2024 оны Олимпын наадамд оролцох тамирчдыг Хангарьд клубт бэлтгэх, гол баазаа болгох шийдвэр гарсан. Үүний дагуу багш, дасгалжуулагч, тамирчид маань бэлтгэлээ базааж байна.

-Байт харваа нь компаунд, рекурв гэсэн хоёр төрөлтэй. Монголчууд рекурв төрлөөр нь түлхүү хичээллэдэг юм билээ. Энэ хоёр төрлийн онцлог, ялгааг хэлбэл?

-Компаунд төрөл нь Монголд 10 гаруй жил, бусад улс оронд хөгжөөд 50,60 жил болж байна. Олимпын наадамд энэ төрөл нь ороогүй. Гэхдээ тив, дэлхий, азийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулдаг. Яг энэ төрөл нь АНУ-д түлхүү хөгжсөн. Компаунд төрөл гэдэг нь орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан нумыг нь хийсэн, харвах техник нь өөр. Рекурв нь тамирчин гарынхаа гурван хуруугаар хөвчөө татаад харвадаг гэсэн үг. Байт харвааны нум нь хараа, кликр, ачаа, гол гичэр, хөвч  зэргээс бүрдэнэ. Мэргэжлийн нум хоёроос гурван кг бол сургалтын нум нь 700 граммаас эхэлнэ. Туслах хэрэгслийн хувьд, сум, саадаг, хуруу, цээж, шууны хамгаалалт, нумны уяа зэрэг хэрэглэгдэнэ. Рекурв төрөл нь олимпын наадамд багтсан.

-Дараагийн олимпын наадамд оролцох тамирчдыг Хангарьд клуб дээр түшиглэн бэлтгэж байгаа гэсэн. Үүнд Эрдэнэтийн тамирчид багтсан уу?

-Монголын Байт харвааны шигшээ багийн тамирчдын 80 хувь нь Эрдэнэтийн тамирчид байгаа. Бид Эрдэнэт хотоосоо байт харвааны олимпын аварга төрүүлэх том зорилготойгоор ажиллаж байгаа.

-Компаунд, рекурв төрлөөр дэлхийд амжилт үзүүлж манлайлж байгаа улсыг нэрлээч?

-Байт харваа нь зааланд болон гадна талбайд болдог. Одоо Орхон аймагт болох гэж байгаа Улсын аварга шалгаруулах тэмцээн нь заалных юм. Рекурв төрлөөр БНСУ-ын тамирчид өндөр амжилт үзүүлдэг. Компаунд төрөлд АНУ, Европынхон илүү байдаг.

-Энэ спортын онцлог нь наймаас наян настай хүн хичээллэх боломжтой. Орхон аймагт хэчнээн тамирчин байна вэ?

-Бараг 200 орчим тамирчин байна. Цаашид энэ эрчээ алдахгүй байх гэж бодож байна

-Үндэсний сурын харваан дээр суурилан байт харвааг цаашид хөгжүүлж болох уу? Үндэсний сурын харваа бол  монголчуудын гол давуу тал гэж харж байна.

-Таны зөв л дөө. Байт харвааны тамирчин Д.Дэмбэрэл дэлхийн аварга болсноороо монгол тамирчны чансааг харуулсан. Монгол хүн бүр нум сум харвах чадвартай гэж бодож байна. Тэгэхээр байт харваагаар амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Үндэсний сурын харваа, байт харваа хоёрыг сайн судалж давуу, сул талыг нь харьцуулж судлах хэрэгтэй. Монголчууд байт харваагаар дэлхийд “ноёлох” бүрэн боломжтой гэж бодож байна. Одоогийн байдлаар ингэж чадахгүй байгаа нь бэлтгэлийн бааз суурь, өндөр давтамжтай бэлтгэл, сургууль дутмаг байна. Монголд байт харваагаар хичээллэж байгаа тамирчдын 90 гаруй хувь нь үндэсний сурын харваагаар хичээллэдэг. Гэхдээ энэ хоёрын ялгааг сайн судалж, харьцуулалт хийж илүү мэргэжлийн түвшинд бэлтгэл, сургуулиа хийх хэрэгтэй гэж бодож байна.

Ер нь байт харвааны нум, сум хэрэглэл нь үнэ ихтэй, олдоц багатай. Бас уг спортын үнэлэмж бага байдаг.

Иймд багш, дасгалжуулагч нар байнга, тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулж тамирчдаа хөгжүүлж байх хэрэгтэй. Түрүүлсэн тамирчиндаа ч урамшууллыг нь сайн өгч үнэлэмжийг нь нэмэгдүүлэх нь чухал юм. Манай улсын хувьд Говь-Алтай, Ховд, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон аймагт энэ спорт хөгжиж,  мэргэжлийн багш, дасгалжуулагчтай болж байна. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд эдгээр аймгийн тамирчид ирж байгаад баяртай байна.

-Та аль төрлөөр нь хичээллэдэг вэ?

-Би үндэсний сурын харвааны тамирчин ч 50 наснаасаа байт харвааны компаунд төрлөөр хичээллэж эхэлсэн. Арав гаруй жил өнгөрөхөд буюу асар богино хугацаанд өндөр амжилт үзүүлж болдгийг би өөрийн биеэрээ туршсан. Энэ хугацаанд Монголын анхны спортын мастер цол авсан, Олон улсын олон тэмцээнд оролцсон. Тэгэхээр залуу наснаасаа энэ спортоор хичээллэвэл амжилт ойрхон байна л гэж харж байна.

-Эрдэнэт хот бусад аймаг, нийслэлтэй харьцуулахад спортоор хичээллэх заал, танхим олонтой, мэргэжлийн багш, дасгалжуулагчтай бас төлбөр, хураамж нь ч бага. Гэхдээ л эрүүл мэндийн үзүүлэлтээрээ муу байсаар байна. Тэгэхээр спортын ач холбогдлыг олон нийтэд яаж ойлгуулах вэ, танд ямар санал байна вэ?

-Манай иргэдийн биеийн тамир спортын тухай ойлголт, чиг хандлага нь хөгжингүй орны иргэдтэй харьцуулбал “180 градусын” ялгаатай гэхэд хилсдэхгүй. Монголд спортыг амжилтын төлөө гэж үзэж байхад хөгжингүй орны иргэд эрүүл байх үндэс гэж ойлгож байна. Тэгэхээр өөрийнхөө төлөө спортоор хичээллэж эрүүл, чанартай, урт амьдралыг бий болгох дадлыг  өөртөө төлөвшүүлэх нь хамгийн чухал юм.

-Ярилцсанд баярлалаа. 

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мөнх (172.69.252.133)
    Дээр үед, Монгол консервний лаазаа хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэж хуцаж бна гэдэг бсан юм гэнэ лээ. Бид.чинь Орчин үеийн олигтойхон нум,сум худалдаж авч ч чадахгүй шүү дээ.
    2023 оны 03 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top