x

Монголын үсчин, гоо сайханчид дэлхийн аваргаас алтан цом хүртжээ

“Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээн 2018 оны есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо болсон билээ.

Уг тэмцээнд Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны гишүүн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, гоо сайхан, хуримын хоёр ажилбартай төрөлд багаараа мөнгөн медаль, эмэгтэй урт үсний хоёр ажилбартай төрөлд хүрэл медаль, Дэлхийн үсчин, гоо сайхны холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, Зүүн бүсийн Европ тивийн аваргын алтан цомыг тус тус хүртэж, өндөр амжилт үзүүлсэн юм.

Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн үсчин, гоо сайхны холбоо (Organisiation Mondiale Coiffure)-ны гишүүн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 12 жил тасралтгүй Монголын шигшээ багийг бэлтгэн, оролцуулж ирсэн. Энэ хугацаанд дэлхийн аварга үсчнээр нэг удаа шалгарч, багаараа хүрэл медаль, Ази, Европ тивийн зургаан удаагийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2018 онд алтан цомыг эх орондоо анх удаа авчирч байгаа нь энэ.

Дэлхийн 45 орны 1500 гаруй үсчин, гоо засалч оролцсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн гэдгийг нотлон харуулсныг үнэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-117 дугаар тушаалаар Х.Болорцэцэг, А.Хулан нарыг “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэг, Ч.Ануцэнд, Б.Баянжаргал, Ч.Алтанцэцэг нарыг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнахаар шийдвэрлэсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-155 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А-401 дүгээр тушаалын дагуу мөнгөн шагналаар урамшуулахаар болсон юм. 

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхныг хүлээн авч уулзан, шагналыг гардууллаа. Шагнал гардуулах ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар байлцаж, шагнал авсан багийнханд баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Энэ үеэр Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, багийн ахлагч Ж.Довчинсүрэн, дасгалжуулагч О.Оюундарь тэргүүтэй хамт олон гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлсэнд талархал илэрхийлээд, цаашид хийж бүтээх их урам зориг өглөө гэдгийг хэлж байлаа.

“Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо сайханчид, дэлхийн шүүгчид оролцсоноос гадна шинэ үеийн залуу, чадварлаг залуус багтсан гэдгийг онцлох нь зүйтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 1 цаг 26 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 1 цаг 35 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 6 цаг 21 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 6 цаг 22 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 6 цаг 25 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 6 цаг 31 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 6 цаг 32 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 6 цаг 34 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 6 цаг 39 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 6 цаг 40 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 6 цаг 41 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 6 цаг 43 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 6 цаг 48 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 6 цаг 49 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 6 цаг 50 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 6 цаг 51 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 7 цаг 58 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 8 цаг 8 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 8 цаг 18 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 8 цаг 28 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top