x

Айлуудын янданд утаа шүүгч суулгахаар 54 тэрбум төгрөг төсөвлөсөн гэв

Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулахаар болсон талаар өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ингэж мэдэгдэв.

Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байх юм. Салбарын сайд Н.Цэрэнбат“Нэг удаа шүүлтүүр тараах гэж байгааг шүүмжилж байгаа. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар олигтой алхмуудыг одоо хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ” гэв.

Төр засгаас тараахаар бэлтгэсэн утааны шүүлтүүрийн давуу талууд:

  • Бар кодтой бөгөөд смарт аппликэшнтэй юм байна. Үүнийг нь Цахилгаан түгээх сүлжээ компани нь хянаад явах юм.

  • Утааны шүүлтүүрийг айлуудад үнэгүй тараана. Гэхдээ үндсэн үнийг төрөөс татаас хэлбэрээр төлнө.

  • Хятадын Haier компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа бөгөөд компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгчээ.

  • Компанийн зүгээс ирэх долоо хоногт Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий сайдтай уулзах юм байна.

  • Энэхүү индукцин шүүлтүүрийг 100 мянган янданд байрлуулахад утааны хор багасна гэж тооцоолжээ.

  • Нэг айлыг 80 саяар байранд оруулах боломжгүй учир 500 мянган төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавих одоогийн нөхцөл байдалд бүрэн тохирно гэж үзжээ.

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бид 200 гаруй гэрт судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан айлууд өөр радиуст байна. Тэгээд 18 төрлийн зуухыг хэрэглэж байна. Ингээд ямар ч стандартгүй байгаа учраас яндан дээр нь индукцин шүүлтүүрийг нь тавья гэдэгт санал нэгдсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын утаанд зарцуулсан бүх мөнгийг 50 сая төгрөгийн үнэтэй байшинд өгөхөд 4,000 айлыг орон сууцтай болгох юм.

4,000 айлыг орон сууцанд оруулчихаар цаана нь үлдсэн 196 мянган айл гал түлж байна. Ингээд л утааг бууруулах ажлын үр дүн гарахгүй. Тиймээс гэр хороолол дахь дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлье гэсэн юм. Нэг байрыг нэг жил орчим барина. Нэг жил алдах гээд байна шүү дээ. Богино хугацаанд ажлаа хийе. Харин урт хугацаандаа орон сууц барьж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдье л гэж байгаа юм” гэлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ardiin nam mand (202.21.106.166)
    mongol ulsiin tur aed tumniihee tuluu ingej ig ajilladagt ni gaihdag shuu.delhii deer mongol ardiin nam shig sain ajilladag nam bhgui
    2018 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.15.194)
    ТҮМЭН ОЛОНД: ЯНДАН ЦЭРЭНБАТ ГЭЖ НЭР ХАЙРЛАЛАА.
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Bolij uz.... (66.181.161.1)
    Zzaaa bi aliishuu.....
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 1 цаг 24 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 1 цаг 33 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 6 цаг 19 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 6 цаг 20 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 6 цаг 23 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 6 цаг 29 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 6 цаг 30 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 6 цаг 32 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 6 цаг 37 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 6 цаг 38 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 6 цаг 39 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 6 цаг 41 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 6 цаг 46 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 6 цаг 47 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 6 цаг 48 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 6 цаг 49 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 7 цаг 57 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 8 цаг 6 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 8 цаг 16 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 8 цаг 26 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top