x

Д.Монголхүү: Шүүх хүний санаатай бус үйлдлийг ял хүндрүүлэх нөхцөл болгож байна

Ковидын хөл хорионы үед Засгийн газраас зохион байгуулсан “Цахим Монгол” цуглааныг эсэргүүцэж, No Double Standard хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалын үеэр “цагдаагийн биед халдсан” хэмээн шүүхээр шийтгэгдэж, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлээд, ялаа эдэлж байгаа Д.Монголхүүд холбогдох шүүх хурал маргааш буюу гуравдугаар сарын 15-ны 13:30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Үүнтэй холбогдуулан иргэн Д.Монголхүүтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь уулзаж ярилцлаа.

-Таныг шүүхээс дуудсан байсан. Үндэслэлийг нь танд мэдэгдсэн үү?

-Мэдэгдээгүй. Ядаж үндэслэлийг нь хэлэх ёстой баймаар. Өнгөрсөн пүрэв гаригийн өглөө залгаад “Баянзүрхийн шүүх дээр ирээрэй” гэсэн. Тэгээд очсон чинь зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих шүүх хурал товлогдсон байсан. Үндэслэлийг нь асуухад “гавны цэнэг дуусгасан, маршрут зөрчсөн” гэсэн. Уг нь би прокурорын зөвшөөрлөөр эмнэлэг явж үзүүлсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн зохицуулалтаар биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг юм. Тэнд зааснаар, ялтан хоёр ба түүнээс дээш зөрчил гаргах юм бол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэл болдог юм байна. надад гавны цэнэг дуусгасан, маршрут зөрчсөн гээд хоёр удаагийн зөрчил тооцсон. Үүнийг би санаатай хийж байгаа үйл ажиллагаа гэж бодож байна. Эмнэлэгт үзүүлэх хүсэлтээ хэлэхэд явах маршрут зааж өгсөн. Харин буцахдаа яг энэ замаараа яваарай гэж хэлээгүй.

-Танд цахим гавыг хэрхэн хэрэглэх талаар танилцуулсан уу?

-Өгөлгүй яахав. Уншиж танилцаад гарын үсэг зурсан бичиг маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр үлдсэн. Цахим гавны хэвийн үйл ажиллагааг хангах, бүрэн бүтэн байдлыг хариуцах гэх мэт заалтууд нь байдаг юм байна лээ.

-Тэр журам дээр нь ямар нэгэн хүнд нөхцөл байдал үүсээд дүүргээс гарсан тохиолдолд маршрутын талаар тодорхой заасан байсан уу? Санаж байна уу?

-Гурван үндэслэл байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчигээ авах, ажлын газар луугаа зорчих зэргээр маршрут нэмүүлж болдог юм байна лээ. Би эрүүл мэндийн үйлчилгээ авах гэдгээр нь хүсэлт гаргаж маршрут нэмүүлсэн. Гэтэл зорчих замыг нь заасан байсан гэдгийг нь мэдээгүй. А цэгээс Б цэг явах зөвшөөрлөө авсан. Түүнд нь хугацааг нь заагаад өгсөн байсан. Хүн өөрийн боломж, нөхцөл байдалд тааруулан зорчиж болохоор. Гэтэл энд ойлголтын зөрүү гарсан. Та яг энэ замаар очиж, мөн буцвал хуулийн хариуцлага хүлээхгүй шүү гэсэн бол би ойлгоно. Очиж замыг бол хэлж өгсөн. Тэр замаар нь зорчоод, харин буцахдаа түгжрэл багатай замаар л буцсан.

-Эмнэлэг явах замыг та өөрөө шийдсэн үү? Төрийн албан хаагч шийдсэн үү?

-Цаанаас нь шийдсэн. Та энэ энэ замаар явж ирээд гарын үсгээ зураад, эндээс эмнэлэгтээ очоорой л гэсэн.

-Таны цахим гавны цэнэг дууссан нь зөрчлийн нэг үндэслэл болж байгаа юм байна. Цахим гавны хувьд цэнэгээ хэр удаан барьдаг вэ?

-Бүтэн цэнэглэхэд долоо орчим цаг барьдаг. Хоногт гурван удаа цэнэглэж ашигладаг. Повер банкаа гээгдүүлснээс болоод гавны цэнэг дууссан. Соронзон цэнэглэгчээр цэнэглэж байхдаа салгасны улмаас цэнэг дууссан гэж бүртгэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинээр гавны повер банк өгсөн. Повер банкгүй үедээ цахим гаваа соронзон цэнэглэгчээр шууд тогонд залгаж цэнэглэдэг.

-Сүүлийн үед гар утсаа цэнэглэж байхдаа тоглож байгаад дэлбэрсэн тохиолдол их гарч байгаа. Бас гар утсаа цэнэглэж байхдаа оролдох үед тогны үелзэл мэдрэгддэг шүү дээ. Танд цахим гавны сөрөг нөлөөг танилцуулсан уу?

-Яг эрүүл мэнд, сөрөг нөлөө талаас ганц ч үг хэлээгүй. Харин гар бадайрах, өвдөлт өгч байгаа зүйл бол байгаа. Биечлэн хяналтаар ирэх үед нь гаваа сольж зүүдэг. Нэг гартаа удаан байлгахгүйг хичээдэг.

-Хэд хоногийн давтамжтай ирж гавыг нь сольж зүүж өгдөг вэ?

-Янз бүр. Тодорхой хугацаа байдаггүй.

-Цахим гавыг хэр удаан цэнэглэж байна? 

-Хоёр цаг орчим цэнэглээд, долоон цаг цэнэгээ барьдаг. Надад бол цоо шинийг хүлээлгэж өгсөн гэсэн. 

-Цахим гавыг анх төсөв хэмнэх, тухайн хүнд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, гэр бүлтэйгээ байх, нийгмийн харилцаанд байлгах зэрэг олон сайн талтай гэж хэрэгжүүлж эхэлж байсан шүү дээ?

-Энэ ял хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хувилбар мөн үү гэвэл мөн. Гэтэл хүний санаатай бус үйлдлийг ял хүндрүүлэх нөхцөл болгож байна. Энэ төрлийн ял, цахим гав бол Монголд шинэ зүйл. Хууль санаачлагч нарт ч шинэ, хуулийн хэрэгжүүлэлт дээр ч шинэ. Бодит амьдрал дээр алдаа гарч эхэлж байна. Одоо байгаа хуулийн сайжруулах шаардлагатай юм байна. Хэрэгжүүлэлт дээр минийх шиг санамсаргүй алдааг нэгд нэгэнгүй заасан байх ёстой юм байна гэж харж байна. Энэ санамсаргүй алдаа нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болоод байгааг харах хэрэгтэй юм байна.

-Та цахим хуудсандаа “Би төрөөс өршөөл эрэхгүй” гэсэн байсан. Энэ талаараа...?

-Би иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Өршөөл гэдэг ойлголт чинь хүн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, тэр шүүхээр нотлогдсон үед “Намайг өршөөгөөч ээ“ гэж төрөөс хайр халамж гуйж буй хэлбэр. Цагаатгах гэдэг нь гүтгэгдсэн юм уу, хэлмэгдсэн үед хэрэглэдэг зүйл. Шүүх надад “нөхөр Монголхүүг хууль зөрчсөн” гээд ял өгсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр хэзээ ч эцсийн үнэн байдаггүй. Харин нийгмийн харилцааг зохицуулж байгаагын хувьд хамгийн эцсийн шийдвэр байдаг. Тийм учраас би өнөөдөр ялаа эдэлж байгаа. Гэхдээ би төрөөс өршөөл эрэхгүй.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 2 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 15 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 49 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 54 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 56 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 57 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 14 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 15 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 15 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 33 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 34 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 48 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 50 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 51 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 52 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top