"Шинэ эхлэл" олон улсын лаборатори сургуулийн захирал Р.Эрдэнийг бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-аас10-р сарын 10-ны өдөр баривчилжээ.
Уг сургууль нь сурагчдыг зургаадугаар ангиас нь эхлэн элсүүлдэг бөгөөд олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль юм.
Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Тус сургуулийн захирлыг Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа" гэлээ.



