x

Боловсролын салбарт нүүрэлсэн авилгад хэн буруутай вэ?

Уншигч бичсэн байна. АТГ-ыг яаралтай татан буулгая, ямар ч хэрэггүй. Жижиг авилгаа цагдаа нь шалгаад, том авилгачаа дэвшүүлээд явья аа гэж. Хатуу ч гэсэн үнэнд ойрхон үг.

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрөгч долоо хоногт АТГ-аас баривчлан саатуулсан. Түүнийг хүүхэд сургуульд элсүүлснийхээ хариуд бусдаас шан харамж (хахууль) авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан тухай сүр дуулиантай мэдээлсэн. Гэвч энэ бол олон нийтийн хувьд тэгтлээ баярлаад, эсвэл гайхаад байх сэдэв биш л дээ. Угаасаа намрын намарт хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд бараг эцэг эх бүр хэн нэгэнд авилга өгсөөр ирсэн. Их багын хувьд л ялгаатай байх. Учир нь манайд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу. Ачааллаасаа даруй 50 хувь давсан. Тиймээс захын хорооллын сургуулиуд бараг бүгдээрээ гурван ээлжээр хичээллэж байна. 30 хүүхдийн багтаамжтай нэг ангид 50 хүүхэд сурдаг. Энэ илүүдэл болсон 50 хувийг шингээхийн тулд эцэг эхчүүд хэнд ч юу ч төлөхөд бэлэн.

Хоёрдугаарт боловсролын чанар муу. Тиймээс чанартай гэсэн улсын хэдэн сургуулиуддаа эцэг эхчүүд дахиад мөнгө төлнө. Үүний нэг илрэл нь сая нийслэлийн нэгдүгээр сургууль дээр болсон баривчилгаа. Олон сургууль дээр яг ийм байгаа. Гэтэл боловсролын чанарыг авч явах ёстой чиглэлийн яамд, Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь гайхалтай. Яагаад тэд биднийг сургууль цэцэрлэгээр хангахгүй, сургалтын чанарт анхаарахгүй байгаа юм бэ?

Утаа хаашаа хийсч байгааг биш, салхи хаанаас ирж байгааг хар гэж үг бий. Сайтар бодоод үзвэл сургууль цэцэрлэгт бий болоод байгаа энэ авлига чинь эцсийн дүндээ боловсролын хүртээмж, чанар муу байгаатай л холбоотой. Харин түүнийг хийх ёстой газар нь мэргэжлийн яамд, Засгийн газар. Сургуулиа барихгүй, багш нараа чанаржуулахгүй байж “Аа чи авлига авч, өгөөд байна уу” гэж зодох нь хэтэрхий харалган бөгөөд үр дүн багатай ажил. Эцсийн эцэст авч байгаа өгч байгаа хоёр ч гэсэн “зах зээлийнхээ жамаар” асуудлаа шийдэж байгаа хэрэг. Хаана эрэлт их байна, тэнд үнэ өсөх нь дамжиггүй. Ганцхан тэр нь буруу замаар л яваад байгаа болохоос биш.

Тэгэхээр боловсролын салбарт бий болсон авлига энэ салбарт ажиллагсадтай биш, салбарын бодлого тодорхойлж байгаа эрхмүүдтэй илүү холбоотой байх нь. Сургууль цэцэрлэг нь хүүхэд бүрт хүртээмжтэй, багш нар нь цалинтай, чадвартай болсон цагт авлига үгүй болно. Түүнээс биш ганц нэг сургуулийн захирлыг барьж, хорьж “еээ еээ бөөвөө” гэж харуулснаар авилга шийдэгдэхгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 1 цаг 21 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 1 цаг 30 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 6 цаг 16 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 6 цаг 17 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 6 цаг 20 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 6 цаг 26 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 6 цаг 27 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 6 цаг 29 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 6 цаг 34 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 6 цаг 35 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 6 цаг 36 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 6 цаг 38 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 6 цаг 43 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 6 цаг 44 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 6 цаг 45 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 6 цаг 46 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 7 цаг 54 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 8 цаг 3 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 8 цаг 13 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 8 цаг 23 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top