x

Хоёрдугаар эмнэлэг хавдрын химийн эмчилгээний тасаг болон өвдөлт намдаах нэгжтэй боллоо

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг өнөөдөр хавдрын хими эмчилгээний шинэ тасгаа нээж, өвдөлт намдаах нэгжийг ашиглалтад орууллаа.

Тус эмнэлэг нь хавдрын химийн эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлснээр Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ)-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн УХТЭ нь элэг, цөс, нойр булчирхай, ходоод, яс, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөрний хавдрын мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар амжилттай хийж байна.

Өнөөдрийн нээлтийн арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “2023 он гарсаар манай эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байна.

Бид энэ оны эхний хоёр сарын байдлаар шинэ хоёр нэгж буюу хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Иргэдэд зонхилон тохиолдож буй таван хавдар буюу элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэж байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төв бол ХСҮТ бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгараад байсан. Тийм учраас УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна.

Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр үзүүлэхийн тулд хими эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөөтээгүүр бид хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа эмнэлгүүдээс өвчтөн авчирч өөрийнхөө эмнэлэг дээр эмчлэх боломж бүрдэж байна" хэмээв.

 

УХТЭ-ийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх зэргийн эмч Ш.Энхтүвшин “Манай эмнэлэгт мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасаг байгуулагдаж, харьяалал харгалзахгүйгээр дүүрэг болон орон нутгийн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн өвдөг, нуруу, мөрний өвдөлт болон мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг эмчилдэг. Дээрээс нь нурууны янз бүрийн архаг өвдөлтүүдийг оношилж, рентген хяналтын доор тарилга эмчилгээгээр өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээгээр бүрэн эмчилж байна.

Түүнчлэн өвдөгний "жийргэвч" гэж нэрлэгдээд байгаа төмөр титан хэлбэрээр солигдоод байгаа жийргэвчийг орлуулах шингэн хэлбэрээр зөөлөвч болгон хийдэг Япон, Солонгост үйлдвэрлэсэн эмийн бодисоор эмчилж байгаа.

Бид үйл ажиллагааг эхлүүлсэн хоёр сарын хугацаанд нийт 1,000 гаруй иргэнд үйлчилсэн. Эндээс харахад архаг өвдөлттэй хүмүүс өвдөлт намдаах үйлчилгээг авах нэн хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна" гэлээ.

УХТЭ хавдрын мэс засал болон судсан дотуурх оношилгоо эмчилгээг хөгжүүлэх чиглэлээр үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2021 онд 400 гаруй хавдрын мэс засал, 2022 оны наймдугаар сарын байдлаар 660 орчим мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн 2022 оноос хойш зонхилон тохиолдож байгаа хавдар ялангуяа элэгний хавдрыг ангиографын аргаар эмчлэх тусламж, үйлчилгээг нийт 1,500 орчим иргэнд үзүүлээд байгаа гэж Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 53 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 55 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 12 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 45 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 47 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 48 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 49 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top