Хүн өвөл зун гээд өөрийн хамгийн боломжтой, дуртай улирал, очихыг хүссэн газрын баяр ёслолыг тааруулан аялалд гарахыг хүсдэг. Сүүлийн үед аялалд гарч, шинэ шинэ зүйлсийг танин мэдэх сонирхолтой хүмүүс нэмэгдсээр байна. Харин бидэнд нийтлэг нэг асуудал байдаг нь хэрхэн хямд зардалаар аялах тухай юм.
CheapAir.com сайтаас нислэгийн тасалбарын тухай нэгэн судалгаа явуулжээ.
Хамгийн хямд зардлаар хэрхэн аялах тухай зөвлөгөөнд хаашаа явах гэж буйгаас шалтгаалан хамгийн хямд тасалбар авах хугацааг нарийн заажээ.
Тэд 3000 гаруй нислэгийн компанийн нэг сая захиалга дээрээс энэхүү тооцоог гаргасан аж.
Тэгэхээр та:
-
Канад: 66 өдрийн өмнө
-
Мексик, Төв Америк: 70 өдрийн өмнө
-
Карибын орнууд: 207 өдрийн өмнө
-
Өмнөд Америк: 110 өдрийн өмнө
-
Европ: 160 өдрийн өмнө
-
Африк: 199 өдрийн өмнө
-
Ойрхи Дорнод: 199 өдрийн өмнө
-
Номхон далайн орнууд: 197 өдрийн өмнө
-
Азийн орнууд: 120 өдрийн өмнө захиалахад хамгийн тохиромжтой.
Онгоцны тасалбар гэдэг аяллын зардлын хамгийн үнэтэй хэсэг учраас аялалд гарахаар төлөвлөсөн бол хамгийн хямд тасалбарыг дээрх зааврын дагуу захиалаарай.



