x

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон нийт санхүүгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, олон нийтэд хандан энэ сарын 13-нд тохиох бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцож, нийслэл хот, аймаг суурингаа ногооруулан, амьдрах орчноо эрүүл, цэнгэг болгох үйлсэд нэгдэхийг уриаллаа.

Уриалгад, “...жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр” болгож, нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан нь аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог улам нэмэгдүүлж байна.

Улсын хэмжээнд 2010-2017 онд нийт 2.2 сая ширхэг мод тарьсан бөгөөд жил бүр улам нэмэгдсээр ирсэн байна.

Мод тарьж, арчлан ургуулах нь уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж, агаар, хөрсөн дэх хүнд металлуудыг задлан, бохирдлыг бууруулдаг аж.

Судалгаагаар, нэгж га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувиар бууруулдаг нь тогтоогдсон байна. Иймд хүн амын төвлөрөл ихтэй хот, суурингуудын орчны бохирдлыг бууруулахад мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал онцгой ач холбогдолтой юм.

Айл өрх, албан байгууллага, хамт олноороо, бүх нийтээр мод, бут, сөөг тарихдаа арчлан хамгаалахаа орхигдуулалгүй, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх нь хамгийн чухал юм. Та бидний тарьсан мод, бут бүхэн амьдран буй хот, сууринг цэвэр цэнгэг, тохьтой болгоод зогсохгүй үр хүүхэд, ирээдүй хойчийн маань эрүүл мэнд, оюун ухаанд эерэг сайнаар нөлөөлдгийг ухамсарлан, Үндэсний өдрийн энэхүү гэгээн сайхан үйл хэрэгт идэвхитэй оролцохыг уриалж байна” гэжээ.

Санхүүгийн Зохицуулах Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 2 цаг 49 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 2 цаг 58 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 7 цаг 44 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 7 цаг 45 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 7 цаг 48 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 7 цаг 54 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 7 цаг 55 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 7 цаг 57 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 8 цаг 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 8 цаг 3 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 8 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 8 цаг 6 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 8 цаг 11 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 8 цаг 12 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 8 цаг 13 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 8 цаг 14 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 9 цаг 22 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 9 цаг 31 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 9 цаг 42 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 9 цаг 51 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top