УБ - Мандалговь /24,3-172 км-т/, Өндөрдов - Зуунмод - Налайх /А25/ чиглэлийн автозамд тэнгэр бүрхэг цас бударч, явган шуургатай байна. Замын гадаргуу, зорчих хэсэг мөстөж болзошгүй тул орон нутгийг зорих ЖОЛООЧ нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна!!!

Анхааруулга!!!
- Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулах
- Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах
- Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх
- Аян замд зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах,
Эх сурвалж: Төв АЗЗА



