АТГ-аас Нэгдүгээр дунд сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчлан цагдан хориод байгаа билээ. Түүнийг сургуульдаа хүүхэд элсүүлэхдээ хээл хахууль авсан гэсэн үндэслэлээр 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Тэгвэл, хуульд заасны дагуу эцэг эхчүүд хүүхдээ Нэгдүгээр сургууль болон бусад сургуульд оруулахдаа хахууль мөнгө өгснөө мэдээлэх юм бол уг мөнгөө буцааж авахаас гадна хүүхдээ үргэлжлүүлэн сургах боломжтой юм байна.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд ингэж заасан байна.
.jpg)



