Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль үргэлжилж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өчигдөр өглөө тус аймгийн Улаангом сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Улаамгом сум нь 31 мянга гаруй хүн амтайгаас дадлага сургуульд 22 мянга гаруй иргэн оролцжээ.
Мөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Онцгой Байдлын Ерөнхий Газар



