Нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүлжээ.
Ирэх есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл дээрх бүртгэлийг хийх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулахыг анхаарууллаа.
Харин дээрх хугацаанд бүртгүүлж мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэх юм байна.



