Супер моделиуд болох Белла Хадид, Жизель Бюндхен, Карли Клосс нар Louis Vuitton брэндийн рекламд тогложээ. Тэдний зургуудыг тус брэнд инстаграм хуудандаа нийтэлсэн байна.
Францын Louis Vuitton загварын ордны 93 настай япон зураач эмэгтэй Яёи Күсаматай (Yayoi Kusama) хувцас, цүнхний цуглуулгыг “вандуй” принттэйгээр бүтээжээ.
Түүний рекламд 2022 оны шилдэг моделоор нэрлэгдсэн Белла Хадид, Сахиусан тэнгэрүүдийн нэг Жизель Бюндхен, Карли Клосс нар оролцов. Тэд гурвуулаа топлесийн стилиэр зургаа авуулжээ.
Хадид, Бюндхен хоёр зөвхөн жийнстэй, биеийн дээд хэсгийг цүнхээр далдалсан бол Клосс энгэр нь задгай жакет, жийнс хоёроор хувцасласан байв.
М.ЦОГТ