Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Аймгийн SB телевизэд сурвалжлагчаар ажилладаг сэтгүүлч эмэгтэйг зургаан залуу харгис хэрцгийгээр хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан байна. Сэтгүүлч эмэгтэй хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.
Ухаан ороход нь хамаг хувцсыг нь урж таслан байж уг бүсгүйг зургаан залуу ээлжлэн боломгүй бүх бохир аргаар хүчирхийлсэн байжээ. “Хоёр залуу сэтгүүлч эмэгтэйгийн согтууруулах ундаанд нь ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай. Ухаан алдсаны нь дараа тэд өөрсдийн хамтрагч дөрвөн залуугаа дуудаж зургуулаа нийлж уг бүсгүйг балмад муухайгаар хүчирхийлсэн бололтой” хэмээн эх сурвалж мэдээлжээ. Ийм үйл явдал болсон эсэх талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “ийм хэрэг бүртгэгдсэн, гэхдээ одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.



