x

2023 ондоо идэвхтэй алхаж, эрүүл хэв маягт суралцахыг уриалж байна

“Монголын Явган алхалтын холбоо” нь явган алхалтыг хөгжүүлэх, олон улсын алхагч нартай хамтарсан хөтөлбөр, үйл ажиллагаануудыг зохион байгуулах, байгаль орчиндоо ээлтэй, эрүүл чийрэг, амьдралын идэвхтэй, эерэг хэв маяг, дадал зуршил бүхий иргэдийг бий болгох, Монгол улсдаа аялал жуулчлалын шинэ боломжийг бий болгон хөгжүүлэх зэрэг олон талт зорилтуудыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот болон аймгуудад салбаруудаа байгуулан амжилттай ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм.

2022 онд төв холбооны зүгээс Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Булган, Архангай, Дорноговь, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг аймгуудад явган алхагчидаа илгээн 100-400 км-ийн явган алхалтын хөтөлбөрийг зохион байгуулж байжээ. Мөн салбар холбоодын зүгээс өөрсдийн орон нутагтаа явган алхалтыг зохион байгуулж, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт иргэд, олон нийтийг уриалсаар байна.

Харин 2023 оны нээлтийн алхалтаа энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших НОЁН УУЛ-нд "Хүннү их улсын түүхийн жимээр" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулж, нийт 150 гаруй явган алхагчид оролцжээ.

Энэхүү маршрут нь ихээхэн онцлогтой газар юм. Монголын их төрийн голомт Хүннү их улсын хаадын онгон шүтээн, түүхийн маргашгүй баримт, монголын суу бахархлын оргил, архилогийн үнэ цэнтэй олдвор, Хүннүчүүдийн соёл, зан заншил, гадаад харилцаа, амьдралын хэв маяг, угсаа гарал, урлаг соёлын гайхалтай баримтууд эндээс олдсон юм.

Энэхүү газраар алхснаар явган алхагчид эх түүхээ танин мэдэх, хойч үеэ мэдлэгжүүлэх, үндэсний дархлааг бий болгохын зэрэгцээ байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг биширч, хайрлан, хамгаалах боловсролыг олж авсан. Мөн түүнчлэн газар бүрийн алхагчид хоорондоо танилцаж, нөхөрлөн, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлсэн талбар болж чадсан юм.

Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно.

Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсанаас эхэн үеийн малтлагаар илэрсэн үнэт чухаг олдворууд нь одоо ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байна.

Тус алхалтыг Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбооны салбар болох Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбоо нутаг орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулсан юм. Мөн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан БТСУХ, НЭМҮТ, НАЖГ, Хас банкны Зүүн хараа дахь салбар, Зүүн хараа зангилааны залуучуудын зөвлөл, Шижир хишиг нөхөрлөл зэрэг байгууллагууд байлаа. Аялалын төгсгөлд УБТЗ-ын ачааны вагон засварын депотой танилцаж, нээлтийн ёслолын арга хэмжээндээ оролцож, сертификат тэмдэгээ гардан авцгааснаар арга хэмжээ өндөрлөв.

2023 онд явган алхалтад нэгдэж эрүүл монгол хүн байхыг хүсвэл www.facebook.com/groups/MongolWalkers цахим бүлэгт нэгдэхийг урьж байна.

Гайхалтай сайхан дурсамжийг хамтдаа бүтээцгээе, алхалт үнэ цэнийг бүтээнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 2 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 15 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 49 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 54 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 56 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 57 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 14 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 15 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 15 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 33 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 34 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 47 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 51 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 52 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top