x

Энэ хорвоод багшгүй хүн гэж байхгүй юм

Ээж минь багш. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхийн хажуугаар насаараа бага ангийн багш хийсэн хүн. Тийм учраас би багшийн хөдөлмөрийг хамгийн ихээр мэддэг, хүндэлдэг. Эгч минь багш. Багш минь багш, багшийн багш ч багш. Энэ хорвоод аавгүй, ээжгүй хүн, ахгүй, эгчгүй хүн гэж байх мөртлөө багшгүй хүн л гэж байдаггүй билээ. Эцэг, эх биеийг төрүүлэх ч ухааныг багш төрүүлдэг гэдэг. Сайн багшийн шавь муу явлаа гэж сонсоогүй. Тиймээс бид сайн сайхан яваа нэгнээсээ аав, ээжийг нь асуугаад дараа нь “Багш тань хэн бэ” гэж асуудаг.

Бидний багад “Багшийн хүүхэд сурлага муутай, эмчийн хүүхэд бие муутай” гэж ярьдаг байлаа. Өөрийнх нь хүүхэд үгэнд орохгүй зуларч явахад багш хүн бусдын хүүхдийн өмнө зогсоод хичээлээ заадаг. Өөрийнх нь хүүхэд орондоо халуурч хэвтэхэд эмч хүн чагнуур бариад өвчтөнийхөө дэргэд зогсдог. Тиймээс эмч, багш нарыг “тангараг өргөсөн хүмүүс” гэдэг. Түүнээс биш төмрөөр хийсэн хүмүүс гэсэн үг биш.

Би нийслэлийн 10 жилийн 34-р сургуулийн төгсөгч. Одоо манай Ерөнхийлөгч болсон хүн бас энэ сургуулийг төгссөн гэж сонссон юм байна. Харин биднийг сурч байх үед түүний дүү Х.Баттуулын нэр сургуулийн хүндэт самбарт залаатай байлаа. Чөлөөт бөхийн алдартай тамирчин болчихсон байсан үе. Шилбээ шүргэсэн гэзэгтэй, балетийн бүжигчин шиг гоё алхаатай дуу хөгжмийн багш Цэндмаа Х.Баттуулын эгч, охид араас нь дагаж хардаг байв аа.  

Манай сургууль Ажилчны районы тэргүүний сургууль, манай анги Улаанбаатар хотын хошой тэргүүний бүлэг байлаа. (Зургаа, долдугаар ангийн хүүхдүүдэд МАХН-ын ... их хурлын тогтоолыг сонингоос уншиж өгөөд шалгалт авдаг байлаа шүү дээ) Ангийн багш Отгонбулаг маань хичээл тараад тэр өдөр хичээлдээ ирээгүй, даалгавраа хийгээгүй, хичээлдээ сул дүн авсан хүүхэд бүрийн араас явдаг, ангийнхаа банди нарыг дагуулаад гэр хорооллын харанхуй гудамжаар нохой шуугиулан явж гэр орноор нь очдог, аав, ээжийг нь “байцаадаг” байв. Одоо эргээд бодоход Их сургууль дөнгөж төгсөөд ирсэн 20 гаруйхан настай “хүүхэд” шүү дээ. Айлын энхрий охин.

Сургуулийн захирал Сурмаажав, хичээлийн эрхлэгч Адилбиш, Маам, хэл уран зохиолын багш Пүрэвсүрэн, орос хэлний багш Ариунзул, Ариунаа, математикийн багш Энхжаргал, физикийн багш Гэрэлмаа... тэр үеийн сор болсон багш нар манайд сургуульд, манай ангид хичээл ордог байлаа.  

Бага ангийн багш Даваахүү маань даалгавраа хийлгүй ирсэн дэггүй нөхдийг гэртээ аваачиж,гаднаас нь цоожилж байгаад хичээлийг нь хийлгэж “хашраадаг” байлаа. Өөрөө өчнөөн олон охин хүүхэдтэй мөртлөө ангийнхнаа 5-6-гаар нь хорионд суулгаад хоол ундыг нь зөөнө. Тэр үеийн багш нар хүүхдийнхээ төлөө тэгж зүтгэдэг байлаа. Лу.Гантөмөр Боловсролын сайд байхдаа “Хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургана” гэж хэлсэн. Тэр цагаас хойш хэдэн хүүхэд хоцрогдлоос гарсныг мэдэхгүй ч бидний хүүхэд үед багш нарт нэг ч хүүхдийг муу сургах эрх байгаагүй юм. Манай сургууль, манай ангид лав тийм байсан.

Хэдэн жилийн өмнө төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор ангиараа уулзахад бид хэнийг хамгийн их ярьсан бэ гэж үү? Хамгийн ааштай, хамгийн хатуу шаардлагатай багш нараа хамгийн их хайрлан дурссан даа. Отгонбулаг багшаа, Даваахүү багшийгаа хамгийн их ярьсан. Сайн багшийн зүтгэл, сайхан сэтгэлийн үр ингэж хүүхэд бүрийн сэтгэлд зул мэт гэрэлтэй явдаг. Сайн сайхан яваа нь бахархаж нэг дурсана, саар гундуу яваа нь уярч нэг дурсана. Энэ хорвоод аавгүй, ээжгүй хүн байх мөртлөө, багшгүй хүн л гэж байхгүй юм. Бүгдийн өмнөөс багш танд мөргөмуу. Өнөөдөр Монголын багш нарын өдөр.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 2 цаг 53 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 3 цаг 2 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 7 цаг 48 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 7 цаг 49 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 7 цаг 52 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 7 цаг 58 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 7 цаг 59 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 8 цаг 1 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 8 цаг 6 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 8 цаг 7 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 8 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 8 цаг 10 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 8 цаг 15 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 8 цаг 16 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 8 цаг 17 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 8 цаг 18 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 9 цаг 25 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 9 цаг 35 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 9 цаг 45 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 9 цаг 54 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top