x

Өмнөд Солонгосын ахлах сургуулийн хоёр сурагч хичээлийн стрессээс үүдэн амиа хорложээ

БНСУ-ын Инчон хотын нэгэн оффисын дээвэр дээр ахлах сургуулийн хоёр сурагч нас барсан эмгэнэлт явдал гарчээ. Сурагчдын амиа алдсан газраас гэрээслэл олдсон бөгөөд уг гэрээслэлд хичээлийн стрессээс үүдэн амиа хорлох сонголт хийсэн тухайгаа бичиж үлдээсэн байна. 

Инчон хотын Нонхён цагдаагийн газрын мэдээлснээр арванхоёрдугаар сарын 26-ий өдрийн 01:10 цагийн орчимд оффисын дээвэр дээрээс сурагчдыг олжээ. Ухаангүй байсан сурагчдыг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч ухаан орохгүй байсаар амьсгал хураажээ. 

Хэргийн газраас сурагчдын цүнх, гар утас, гэрээслэл зэргийг олжээ.

JTBC-ийн мэдээлснээр гэрээслэлд хичээлийн хэт их стресс, түүнтэй тэмцсэн тухай болон сэтгэл зүйн хүнд байдалд байсан тухайгаа дурдсан байжээ. Сурагчид гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө ямар нэгэн зөрчилдөөнгүй байсан тухайгаа мөн дурдсан бөгөөд гаднын нөлөөгүй нас барсан болох нь анхан шатны үзлэгээр тогтоогджээ. 

Тус улсын оюутан сурагчид хэт их ачаалалтай хичээллэдэг. Хичээлээс гадна олон төрлийн сургалтад хамрагдаж завгүй цагийн хуваарьтай амьдардаг бөгөөд Их сургуульд элсэн орох нь юу юунаас ч илүү хичээл зүтгэл шаарддаг зүйл. Эдгээрээс үүдэн стресст өртсөн сурагчид ачааллаа даалгүй шантрах, амиа хорлох зэрэг үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд байгаа аж.

zindaa.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 15 цаг 24 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 15 цаг 44 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 15 цаг 48 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 15 цаг 51 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 15 цаг 58 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 16 цаг 47 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 16 цаг 50 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 18 цаг 44 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 19 цаг 41 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 19 цаг 47 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 19 цаг 52 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 20 цаг 9 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 20 цаг 16 мин Түүх бол сургамж-багш 20 цаг 19 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 20 цаг 24 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 20 цаг 29 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 20 цаг 32 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 21 цаг 55 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 22 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top