x

2018 онд нийслэлд шинээр 18 сургууль баригдана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа.

Энэ онд нийслэлд 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга баригдаж эхэлнэ. Үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 сургууль, 25 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдахаар төлөвлөгдсөн байна.

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 42 цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2 цэцэрлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр 2 цэцэрлэг нийт 56 цэцэрлэгийн барилга баригдаж эхэлнэ.

Мөн 2018 онд Улсын төсөвт 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал барих хөрөнгө тусгагдан батлагдсан. Улс нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй 2 сургууль, 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил хийгдэнэ.

Нийслэлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 7 сургууль баригдахаар шийдвэрлэгдсэн. Үүнийг 5 сургуулийг барих ажлын гүйцэтгэгчээр “Beijing construction engineering group” шалгарч, барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ерөнхий боловсролын сургуулийн хичээллэх ээлжийг 2020 онд 2 ээлжинд шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн цэцэрлэгийн хангалт хүрэлцээг 85 хувь болгоно. Энэ 2018 онд боловсролын салбарт хийгдэх ажлууд их байна. одоогоор 17 сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг удахгүй Засгийн газарт танилцуулна. 2020 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэхгүй болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдана.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хороонд тус тус 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих төслийг эхлүүлээд байна.

Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслөөр нийслэлд 9 сургууль, 22 цэцэрлэг баригдана. Энэ онд барилгын зураг төслийг боловсруулах, худалдан авах ажиллагааны бэлтгэлийг хангаж 2019 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 50 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 51 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 53 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 55 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 15 цаг 55 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 15 цаг 56 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 15 цаг 57 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 15 цаг 59 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 1 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 1 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 2 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 7 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 8 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 9 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 11 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 44 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 48 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 18 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 18 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top