Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр төв болон зүүн аймгуудын газар тариалангийн нутгаар их хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ.
- Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулах
- Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах
- Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх
- Аян замд зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах,
Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105 Мандал 70367101 Сайхан 70368101 Баянгол 70369101 дугаарын утсанд мэдэгдээрэй.



