x

БНХАУ-д манай 111 иргэн ял эдэлж байна

БНХАУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаас хойш тэнд ял эдэлж байсан долоон иргэнийг шилжүүлж авсан байна. Одоогоор БНХАУ-д манай 111 иргэн ял эдэлж байгаа бол 190 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Тэдний ихэнх нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэдийн 80 нь, Макаод ял эдэлж байгаа 12 иргэн бүгд хулгайн хэрэгт холбогдсон байгаа гэлээ. Мөн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, мал амьтны гаралтай түүхий эдийг хилээр хууль бусаар оруулсан, хууль бусаар оршин суусан зэрэг гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн болон шалгагдаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлэл өгөв.

Манай улс БНХАУ-тай иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг. Харин эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүсүүдэд үйлчилдэггүй учраас монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж иржээ. Энэ үндсэн дээр 2016 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулсан бол “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг 2017 оны 05 дугаар сард үзэглэж, талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зуржээ.

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол улс нь гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 5 гэрээ, мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, БНКазУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж.

Мөн энэ оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэдээс эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтээ байнга ирүүлж байгаа аж. Тиймээс Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ял эдэлж буй иргэд маань  эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 2 цаг 52 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 3 цаг 1 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 7 цаг 47 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 7 цаг 48 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 7 цаг 51 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 7 цаг 57 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 7 цаг 58 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 8 цаг 0 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 8 цаг 5 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 8 цаг 6 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 8 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 8 цаг 9 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 8 цаг 14 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 8 цаг 15 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 8 цаг 16 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 8 цаг 17 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 9 цаг 24 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 9 цаг 34 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 9 цаг 44 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 9 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top