x

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтаар “Улаанбаатар” тунхаглал батална

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт үргэлжилж байна.

Чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “НҮБ-ын Бүсийн хөгжлийн газраас Улаанбаатар хотод “Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд ялангуяа хотын нийтийн тээвэр, байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлаар тодорхой мэргэшсэн мэргэжилтэн цөөн байна. Хотыг яаж төлөвлөх вэ гэдэг гаднын орнуудын туршлага судлах зайлшгүй шаардлага байна.  Энэхүү чуулга уулзалтаар бүх талын тээврийн асуудал тэр дундаа хотын нийтийн тээвэр, хот төлөвлөлт, хотод зөвхөн нийтийн тээвэр байхуу, хувийг унааг хэрхэн зохицуулах вэ, дугуй, цахилгаан тээвэр гээд олон асуудлаар ярилцана. Зам тээвэр, барилга зэрэг олон салбарын мэргэжилтнүүд нийтийн, аюулгүй тээвэрт ямар шинэ бодлого байна, хэрхэн зохицуулах зэрэг шинэ туршлагыг мэдэх ач холбогдолтой. Мөн энд олон хотын дарга нар иржээ. Азийн хотуудын тэлэлт нь НҮБ болон Азийн хувьд тулгамдсан асуудал болж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхтэй холбогдон аюулгүй тээврийг хэрхэн бий болгох, хотын нийтийн тээвэр болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг яаж шуурхай зохион байгуулах вэ гэдэг тулгамдсан асуудал байна. Улаанбаатар хотод байдаг түгжрэл Азийн хотуудад ч мөн адил бий. Үүнийг хэрхэн шийдсэн болон шийдэх туршлага солилцоно” гэлээ.

“Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Далайд гарцгүй орнуудад тулгарч буй тээврийн хүндрэл болон боломжууд сэдвээр үргэлжилж байна. Энэ удаагийн форумыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулж байна. Мөн хурлын төгсгөлд “Улаанбаатар” тунхаглал гарган батлах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 2 цаг 54 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 3 цаг 3 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 7 цаг 49 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 7 цаг 50 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 7 цаг 53 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 7 цаг 59 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 8 цаг 0 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 8 цаг 2 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 8 цаг 7 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 8 цаг 8 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 8 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 8 цаг 11 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 8 цаг 16 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 8 цаг 17 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 8 цаг 18 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 8 цаг 19 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 9 цаг 26 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 9 цаг 36 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 9 цаг 46 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 9 цаг 55 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top