x

Үерт нэрвэгдсэн Баян-Өлгийчүүд гүний худагтай боллоо

Өнгөрөгч 2018 оны 7-р сарын 14-17-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн төвд орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын 1,200 айл үерт автан, 530 орчим өрх орох оронгүй болж, иргэдийн ундаалж байсан 400 орчим гар худаг ахин ашиглах аргагүй эвдэрч нурсан төдийгүй их хэмжээний эд зүйлс сүйдсэн байгалийн гамшиг казах ард түмэнд маань тохиосон билээ. Ундны усны эх үүсвэр нь үерийн ус, жорлонгийн бохиртой нийлж, улмаар хүн ундаалах аргагүй болж, иргэд ундны усаа машинаар зөөж хэрэглэх болсон юм.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ОУЭБ) нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлон, үерт автсан 2, 3, 12, 13 гэсэн 4 багт нийт 4 ширхэг 40-50м-ийн гүний худаг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Төслийн ажлыг 8-р сарын сүүлээр яаралтай эхлүүлсэн ба энэ 9-р сарын сүүлийн 7 хоногт ашиглалтад орж, 4 гүний худгийг Өлгий сумын засаг дарга Х.Бахытхумар, багийн дарга нар, худгийн ажилтан болон тус багийн иргэдэд Дэзэрэт ОУЭБ албан ёсоор хүлээлгэн өглөө.

Үерээс хойш зөөврийн машинаар усаа авч байсан тус 4 багийн иргэд одооноос эхлэн тус гүний худгуудаар 24 цагийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Нэг худаг ойролцоогоор 600-700 хүнд хүрч үйлчлэх боломжтой бөгөөд гүний худагтай болсноор эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцсэн чанарын шаардлага хангасан цэвэр усыг иргэд хоол хүнс, ахуй амьдралдаа хэрэглэх бүрэн боломжтой боллоо. Уг гүний худгуудыг барих төслийн нийт зардалд 40 гаруй  сая төгрөгийг Дэзэрэт ОУЭБ-аас зарцуулсан байна.

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар дэлхий даяар 189 оронд хүмүүнлэгийн төслүүдийг арьс өнгө, шашин шүтлэг, гарал угсаа үл харгалзан хүргэдэг хүмүүнлэгийн байгууллага юм. Монгол улсад 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж, төрөл бүрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг Монгол улсын өнцөг булан бүрд хүргэн ажилласаар байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 2 цаг 55 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 3 цаг 4 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 7 цаг 50 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 7 цаг 51 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 7 цаг 54 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 8 цаг 0 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 8 цаг 1 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 8 цаг 3 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 8 цаг 8 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 8 цаг 9 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 8 цаг 10 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 8 цаг 12 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 8 цаг 17 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 8 цаг 18 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 8 цаг 19 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 8 цаг 20 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 9 цаг 27 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 9 цаг 37 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 9 цаг 47 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 9 цаг 56 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top