x

Халдварт өвчин үүсгэгчийн молекул биологийн оношлогооны сургалт зохион байгууллаа

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн  P53” төслийн хүрээнд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Хүнсний кодексийн олон улсын стандарт, Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд халдвар үүсгэгчийг молекул биологийн qRT PC-ын оношилгооны аргаар тодорхойлох олон улсын сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 9 дүгээр сарын 26-28 өдрүүдэд зохион байгууллаа.

Р53 төслийн хамтран ажиллагч Англи улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, төслийн багаас тус сургалтыг хамтран зохион байгуулсан юм. Сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн молекул биологи, генетикийн мэргэшсэн судлаачид хамрагдлаа. Олон улсын сургагч багшаар Англи Улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагын Өндөр бохирдлын хэлтсийн вирус судлаач Др Кевин Ричардс, Шинэ, аюултай болон халдварт материалтай ажиллах сургалтын хэлтсийн  Микробиологийн сургагч багш Деларам Акхавиен нар ажиллав.

Энэхүү сургалтаар лабораторийн орчинд био аюулгүй ажиллах халдвар хамгааллын аргачлал, биологийн II зэрэглэлийн аюултай, хүн, мал амьтны халдварт өвчний үүсгэгч болох Enterivirus 71, Tick-borne Encephalistis (TBE), Morbillivirus-ийг qRT PCR-ын аргаар тодорхойлох онол практикийн мэдлэг эзэмшиж  олон улсын сертификат олгогдсон юм.

Сургалтыг амжилттай зохион байгуулахад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Чингис хаан нисэх онгоцны буудлын гааль, мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 2 цаг 51 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 3 цаг 0 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 7 цаг 46 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 7 цаг 47 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 7 цаг 50 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 7 цаг 56 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 7 цаг 57 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 7 цаг 59 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 8 цаг 4 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 8 цаг 5 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 8 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 8 цаг 8 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 8 цаг 13 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 8 цаг 14 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 8 цаг 15 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 8 цаг 16 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 9 цаг 24 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 9 цаг 33 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 9 цаг 43 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 9 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top