x

Тансаг брэндийн худалдан авалтын нас хамаагүй залуужиж байна

Сара Дэвис өнгөрсөн зун гэр бүлээрээ Нью-Йоркт иржээ. Түүний 18 настай хүү нь зүгээр л Nike брэндийн дэлгүүр үзэхийг хүссэнгүй. Түүний үнэхээр харахыг хүссэн зүйл бол урт дараалалд зогсож байсан ч гэсэн Бруклин дахь Nike x Louis Vuitton брэндийн тансаг далгүүр байсан юм.

“Air Force 1” загварын 47 хос гутлыг дэлгэсэн уг үзэсгэлэн нь талийгаач загвар зохион бүтээгч Виржил Аблохын сүүлчийн төсөл байв. Аблохын өөр нэг Nike-ын хамтран бүтээсэн ижил төстэй гутал саяхан Sotheby's дээр нэг хос нь 100 мянга гаруй доллараар зарагджээ.

Милленайлсын хувьд Abercrombie & Fitch, Nike, PacSun, Gap зэрэг брэндүүд өсвөр насанд нь дажгүй брэндүүдийн гол тулгуур болж байсан бол одоо Z үеийнхний хувьд тэдний дуртай хувцас загварын тухайд Демна Гвасалиа, Глен Мартенс, Алессандро Мишель (Баленсиагаги, Y-Project болон Gucci дизайнерууд) нарыг нэрлэх нь бараг л байдаг шахуу зүйл болжээ. 

Fashionphile хэмээх тансаг хэрэглээний платформыг үүсгэн байгуулсан Дэвис "Хүүгээ болон түүний найзуудыг ямар их тансаглалд дуртайг анзаарахгүй байхын аргагүй" гэж хэлэв.

Тэрээр "Намайг өсөж торних үед тансаг хэрэглээ бол чинээлэг хүмүүсийн оролцдог зүйл байсан. Хүртээмжтэй нэвтрэх цэг цөөхөн байсан. Өсвөр насныхан тансаг дэлгүүр хэсэх нь бүү хэл сонирхдоггүй байсан. Бүр цөөхөн нь худалдаж авч чаддаг байсан" гэв.

Үе үеийнхний энэ огцом ялгаа санамсаргүй тохиолдоогүй. Тансаг зэрэглэлийн худалдан авагчдын баазыг залуу үйлчлүүлэгчдэд нээх зоримог, олон арван жилийн өөрчлөлт нь энэ салбарыг эрс тэсрүүлж, тансаг хэрэглээний бизнесийг өөрчилсөн.

Баленсиага бөмбөгний даашинз зарж эхэлсэн байж магадгүй ч гудамжны хувцасыг маш сайн өөрчилж, пүүз, даавуун уут зэргийг худалдаалж байна. Дээд зэрэглэлийн арьсан цүнхний мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн Louis Vuitton 2017 онд Supreme-тэй хамтран ажиллаж, илүү залуу хүмүүст хандсанаар салбарынхныг гайхшруулсан. Одоо цуглуулгандаа хөвөн нэхмэл цамц, үнэртэн зэргийг тогтмол оруулж байгаа.

Bain & Co. зөвлөх фирм болон Италийн тансаг зэрэглэлийн барааны холбоо Altagamma хамтран хийсэн судалгаагаар 2019 онд Хойд Америкийн тансаг зэрэглэлийн худалдан авагчдын 40 хувт, дэлхийн хэмжээнд 44 хувийг мянганыхан болон Z үеийнхэн эзэлж байна. Эдгээр үеийнхэн 2025 он гэхэд дэлхийн тансаг хэрэглээний зах зээлийн 70 орчим хувийг эзлэх төлөвтэй байна.

Хятадын тансаг зэрэглэлийн зах зээлийн залуу байдал улам хурц болсон. BCG & Tencent-ийн хамтарсан судалгаагаар 2015 онд Хятадад тансаг хэрэглээний хэрэглэгчдийн гуравны хоёр нь 35-аас доош насныхан байсан бол 2021 он гэхэд зах зээл улам залуужсан байна. Өнгөрсөн онд Хятадын тансаг хэрэглээг худалдан авагчдын тал хувь нь 1990 оноос хойш төрсөн хүмүүс байжээ.

Хэрэглэгчийн баазаа ийнхүү өргөжүүлснээр дэлхийн тансаг зэрэглэлийн салбарын орлого 2000 онд 43 тэрбум евро (44 тэрбум доллар) байсан бол 2021 онд 130 тэрбум евро (133 тэрбум доллар) болж гурав дахин өсчээ. Энэ нь LVMH-ийн дарга Бернард Арногийн хөрөнгийг өсгөж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн эхний гурван байрыг эвтэйхэн хадгалж байна. 

Мөн тансаг хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой хэвээр байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд тус салбарын залуучуудад чиглэсэн стратеги нь тансаг хэрэглээний зах зээлийг хоёр дахин нэмэгдүүлж, 365 тэрбум евро (374 тэрбум доллар) болгожээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 4 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 7 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 8 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 10 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 20 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 20 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 22 цаг 32 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 22 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 22 цаг 34 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 22 цаг 34 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 22 цаг 35 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top