x

Казахстаны Алматы хотын замын түгжрэл бууруулах туршлагаас судалж байна

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн зөвлөх компани болох “PwC” (“Pricewaterhouse Coopers”) компанийн Евроазийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан төлөөлөгч Наталъя Лим болон бусад албаны хүмүүстэй түгжрэл бууруулах чиглэлээр амжилттай ажилласан төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл сонсож, санал солилцжээ.

Сайд Ж.Сүхбаатар "Нэн тэргүүнд хийгдэх ажил нь нийтийн тээврийн парк шинэчлэл, салбарын үйлчилгээ, зохион байгуулалтыг сайжруулах тухай юм. Нийтийн тээврийн салбарт бодлогын шинэчлэл хийснээр түгжрэлийг бууруулах сонголттой тээврийн боломж нөхцөл бүрдэнэ гэж бид тооцоолж байгаа. Замын хөдөлгөөний зохицуулалт, хяналтыг сайжруулахад анхааран ажиллаж байна. Түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөн боловсруулж байна. Олон нийтийн, тэр дундаа жолооч нарын хандлагыг өөрчлөхөд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа" гэлээ.

Казахстан улсын Алматы хот нь авто замын түгжрэлийг хэрхэн бууруулж чадсан туршлагыг хатагтай Наталъя Лим хуваалцсан байна.

Наталъя Лим "2.5 сая хүн амтай Алматы хотын хувьд авто замын түгжрэлийг бууруулахад нэн тэргүүнд анхаарсан асуудал нь “BRT”, “LRT” мөн метрог эртнээс төлөвлөж шийдэхийн сацуу явган хүний болон унадаг дугуйн замыг бүрэн шийдсэн. Ингэснээр авто замын түгжрэлээ бууруулсан. Цаашид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн хамтран ажиллахад бэлэн" гэлээ.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад онцгой үр дүнд хүрэх нэгэн чухал төсөл нь BRT-г нэвтрүүлэх ажил хэмээн төлөвлөж байна" гээд Монголтой маань дөхүү Казахстаны Алматы хотын авто замын түгжрэл бууруулах туршлагаас судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 14 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 25 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 48 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 53 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 14 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top