Голомт хотхонд Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр тусгай ажиллагаа явуулсан. Энэ талаар тус газраас албан ёсны мэдээллийг өглөө.
Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан "ТЕГ Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг зогсоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай бол прокурорын байгууллагад хандаж болно" гэсэн товч мэдээлэл өглөө.



