x

Жо Байден, Ши Жиньпин нар уулзаж, хоёр талт хэлэлцээ хийлээ

Индонезийн Бали аралд зохион байгуулагдаж буй Их XX бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар өчигдөр буюу даваа гаригт хоёр талт уулзалт хэлэлцээ хийлээ.

Дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засгийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзаж хоёр улсын стратегийн чухал асуудлаар болон олон улс, бүс нутгийн харилцаа зэрэг өргөн хүрээний сэдвээр илэн далангүй санал бодлоо солилцлоо хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Хятад, Америкийн харилцааны өнөөгийн байдал нь хоёр орон, ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүйгээс гадна, олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээж байгаа хүлээлтэд хүрэхгүй байна гэдгийг БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин онцоллоо.

Мөн тэрээр Хятад Америк 2 улс түүхийн өмнө хариуцлагаа ухамсарлаж, шинэ эрин үед бие биетэйгээ зөв харилцаа тогтоох арга замыг эрэлхийлж, харилцаагаа зөв голдиролд нь оруулж, хоёр орны болон дэлхий нийтийн эрх ашгийн төлөө эрүүл, тогтвортой өсөлтийн шатанд эргүүлэн авч ирэх хэрэгтэй байна гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Хятадын Коммунист Нам болон Хятадын засгийн газрын дотоод, гадаад бодлого нь нээлттэй, ил тод, стратегийн зорилгоо тодорхойлсон, асар их залгамж чанартай, тогтвортой байгаа гэжээ.

Мөн тэрээр Хятад улс энх тайванч, нээлттэй, тууштай байж, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн улс орнуудтай хамтын хөгжил дэвшлийн бодлогыг баримтална гэж Ши Жиньпин хэлжээ. Даваа гаригт болсон уулзалтын эхэнд Байден Вашингтон, Бээжингийн хоорондын харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах үүрэг хүлээсэн гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрээр уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийж, хоёр улсын дээд албан тушаалтнуудын уулзалтыг цаашид зохион байгуулж хэлэлцсэн асуудал бүрийн нарийн ширийнийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсоноо мэдэгдсэн байна. 

Байден хэлэхдээ, "Манай хоёр үндэстний удирдагчдын хувьд бид Хятад, АНУ хоёр улс хоорондын санал зөрөлдөөнөө зохицуулж чадна гэдгийг харуулах үүрэгтэй" гэж мөн онцлон тэмдэглэжээ.

Гэхдээ тэрээр, нэг хятад бодлогын талаарх АНУ-ын байр суурь хэвээрээ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг Хятадад айлчилж, хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөг хоёр тал тохиролцсон гэдгийг мэдээлжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 21 цаг 18 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 21 цаг 21 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 21 цаг 23 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 21 цаг 25 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 21 цаг 26 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 47 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 47 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 49 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 49 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 50 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top