x

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурчээ

Он гарсаар эхний есдүгээр сарын байдлаар объектын гал түймэр нийт 2,742 удаа гарч, 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 53 хүн нас барж, 31 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1,262 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  693 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.2  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 1787 удаагийн гал түймэр гарч, 3.5 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 955 удаагийн гал түймэр гарч, 10.4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

 Энэ хугацаанд 15,812 байгууллага, аж ахуйн нэгж, 89,031 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 76,757 зөрчил дутагдал илрүүлэн, 32,933 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4,407 заавал биелүүлэх албан шаардлага, 5,459 мэдэгдэл, 231 танилцуулга, 712 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 79 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 149.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1,972 удаа, дадлага 1,509 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2,336 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 730  гал буюу 26.6 хувь,

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 577 гал буюу 21.04 хувь,

  • Цахилгаанаас 504 гал буюу 18.3 хувь,

  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 286 гал буюу 10.4 хувь,

  • Бусад шалтгаанаас 177 гал буюу 6.4 хувь,

  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 167 гал буюу 6.09 хувь,

  • Шалтгаан тогтоогдоогүй 162 гал буюу 5.7 хувь,

  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 56 гал буюу 2.04 хувь

  • Гагнуур, паялник, бамбараас 27 гал буюу 1.03 хувь

  • Архидан согтуурснаас 18 гал буюу 0.5 хувь,

  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.5 хувь

  • Санаатай үйлдлээр 11 гал буюу 0.4 хувь,

  • Байгалийн үзэгдлээс 5 гал буюу 0.18 хувь,

  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.14 хувь,

  • Технологийн горим зөрчсөнөөс 2 гал буюу 0.07 хувь,

  • Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.07 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 4 цаг 33 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 4 цаг 42 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 цаг 28 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 9 цаг 29 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 9 цаг 32 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 9 цаг 38 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 9 цаг 39 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 9 цаг 41 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 9 цаг 46 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 9 цаг 47 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 9 цаг 48 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 9 цаг 50 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 9 цаг 55 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 9 цаг 56 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 9 цаг 57 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 9 цаг 58 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 11 цаг 5 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 11 цаг 15 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 11 цаг 25 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 11 цаг 34 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top