x

Ёкозүна Харүмафүжигийн зодог тайлах ёслол боллоо

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсон талаар мэдээлж байсан билээ. 

Ёкозүна Харүмафүжигийн зодог тайлах ёслол өчигдөр Токио хотын Кокүгикан ордонд болж өнгөрлөө. Сүмо бөхийн бэлгэ тэмдэг болсон ооичёо үс авах ёслолд их аварга Асашёорюү, Хакүхо, ёкозүна Какүрюү, Кисэносато нарын нийт 400 хүн оролцож, үсэнд нь хайч хүргэсэн байна.

Хамгийн сүүлд Исэгахама ояката үсийг нь авсны дараа Харүмафүжи дохёгоо үнсэн, 17 жил зүтгэсэн сүмо бөхийн амьдралтайгаа салах ёслол гүйцэтгэлээ. 

Түүнийг хамгийн сүүлд ёкозүнагийн дохёнд гарах ёслол гүйцэтгэхэд Хакүхо, Какүрюү нар хамт хийж, Монголын 3 аваргын хамтарсан дохёоириг сүмо сонирхогчид харлаа. Харүмафүжи “Хоёр дахь амьдрал минь эхэлж байгаа болохоор уйлж, нулимсаа харуулж болохгүй. Хоёр ёкозүнатай хамт дохёоири хийгээд маш их нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.

Ёкозүна Бямбадорж дэлхий тойрон аялаж, европын орнууд, Ази, Энэтхэг гээд л эртний түүхтэй орнуудад очиж үзэх хүсэлтэй байгаа талаараа сэтгүүлч нарт яриа өгөхдөө хэлжээ.

Харүмафүжи Даваанямын Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Түүний аав үндэсний бөхийн улсын заан Р.Давааням юм.

Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат Тамирчин.

Харүмафүжи 2001 оноос мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй нэрээр барилдаж байв. Тэрбээр 2009 оны зургаадугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртжээ.

2011 оны долоодугаар сард Харүмафүжи Д.Бямбадорж 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цолд хүрсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 47 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 13 цаг 57 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 13 цаг 58 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 13 цаг 59 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 14 цаг 0 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 14 цаг 1 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 14 цаг 2 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 14 цаг 3 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 14 цаг 7 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 14 цаг 13 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 14 цаг 15 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 14 цаг 17 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 14 цаг 19 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 14 цаг 20 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 14 цаг 21 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 14 цаг 22 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 14 цаг 23 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 14 цаг 24 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 14 цаг 25 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 14 цаг 26 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top