Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр боллоо. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



