x

Д.Золзаяа: Хөөмийн урлагийг илүү судалж бас өвлүүлэхэд анхаарна

Монгол Хөөмийн урлаг бол дэлхийд данслагдсан хосгүй өв соёлын нэг юм. Энэхүү урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшиж хөдөөгийн театрыг зорин ажиллаж буй нэгэн уран бүтээлчийг бид онцолж байна.

Манай улсын мэргэжлийн цөөхөн эмэгтэй хөөмийчдийн нэг, залуу уран бүтээлч Дамбын Золзаяа. Тэрээр, Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъяангийн Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хөөмийчөөр ажиллахын зэрэгцээ олон арван шавьтай болжээ.

Хөөмийч Д.Золзаяа тэдний залгамж халааг өвлөж яваа авьяаслаг уран бүтээлчдийн нэг юм. Д.Золзаяа хүүхэд байхдаа урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй байсан ч харин хөөмийч болно гэж бодоогүй аж. Ахмад хөөмийч, өв тээгчдийнхээ үг сургаал, СУИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн, СУИС-ийн хөөмийч, багш С.Загд-Очир нарын ачаар энэхүү мэргэжлийг эзэмшжээ.

Тэрээр "Хөөмийн дундаршгүй их өв соёлыг илүү судлах сурталчлах хадгалан хамгаалах, хүүхэд залууст зааж сургахыг чухалчилж байна. Тиймдээ ч 2012-2016 онд СУИС-ийн хөөмийн ангид суралцаж төгссөн тэр цагаас хойш аймгийнхаа театрт ажиллаж байна" хэмээн ярилаа.

Мөн тэрээр "Хөөмийг зөвхөн эрэгтэйчүүд хөөмийлдөг гэж ойлгодог. Тэсвэр тэвчээр, асар их хүч, авьяас шаардсан энэхүү урлагийг эзэмшиж бас багагүй амжилттай яваа минь багш нарын минь ач гавьяа. Орон нутагт ажилласнаар сурсан эрдэм, авьяас билгээ олон нийтэд таниулж, бас дахин суралцаж илүү туршлага болж байгаа" гэдгийг онцоллоо. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хөөмийн болон ардын язгуур урлагийн ойлголттой болгох, авьяас, чадварыг нь нээж хөгжүүлэхээр анхан шатны сургалт явуулж байна. Түүний шавь нар Хархираа хөөмий, исгэрээ хөөмий, шахаа хөөмийг аялгуулан сурч эхэлжээ.

Хөөмийн урлаг бол Ховд аймаг тэр дундаа Чандмань сумаас эхтэй гэж судлаачид үздэг. Гарцаагүй л хөөмийн өлгий нутаг гэгдэх Чандмань сумаас дэлхийд нэрээ дуурьсгасан олон хөөмийчид төрөн гарсан байдаг. Нэрт хөөмийч Д.Цэрэндаваа, Д.Хосбаяр, Н.Сэнгэдорж, Р.Даваажав нарын олон сайхан өв тээгчдийг нэрлэж болно.

Д.Золзаяа сүүлийн нэг жилийн хугацаанд хөөмийн анхан шатны мэдлэг олгох сургалт явуулж Жаргалант сумын Ерөнхий боловсролын долоон сургуулийн 400 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй хамруулжээ. Одоо ч энэ сургалтаа үргэлжлүүлсээр байна. Соёлын бүтээлч сарын хугацаанд хөөмийн урлагийг сонирхож буй иргэд, оюутан залууст мөн анхан шатны мэдлэг олгох сургалтыг танхимаар болон цахимаар явуулж байгаа юм.

"Монголын мэдээ" сувгийн Ховд аймаг дахь сурвалжлагч Х.Алтантуяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top