x

Төмөр болон авто замын огтлолцлыг салгах 6 нүхэн гарц барих ажлыг ирэх хавар эхлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хурал боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан 70 болон 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар гаргасан 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулав.

Улаанбаатарын замын хөдөлгөөнд өдөрт 300 мянга жолооч оролцдог. Түүний олонх нь Бага тойруу орчмоор явдаг аж. Тиймээс орц, гарц нээж, сэтгэлээ зам олныг байгуулж буй. Ингэснээр томоохон уулзваруудын хөдөлгөөний  ачаалал багасах тооцоотой. Мөн иргэдийг нийтийн тээврээр зорчуулах арга хэмжээ хэрэгжүүлж буйг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү онцоллоо. 2017, 2018 онд нийтийн тээврийн 11 шинэ чиглэл нээжээ. Мөн ид ачааллын үеэр автобусны тоог нэмж байгаа гэнэ.

Түүнчлэн сургуулийн автобусны тоог олшруулж, замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг цахимаар мэдээлэх гээд олон арга хэмжээ авч байгааг дурьдав. “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн зүгээс авто зогсоолын тоог олшруулж, амралтын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах болжээ.

Мөн зарим авто замын урсгалыг нэг чигт оруулж, өргөтгөсөн байна. Цаашид ийм олон арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ. Хяналтын камер суурилуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвөлжээ. Удахгүй төмөр болон авто замын огтлолцлыг салгахаар нүхэн гарц зургааг барих юм байна. Зураг төсөл нь гарсан бөгөөд ирэх хавар ажил эхлүүлэхээр болжээ. Томоохон уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, түгээлтийн автомашиныг хөдөлгөөний ид ачааллын бус цагаар  хөдөлгөөнд оролцдог болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болсон тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү мэдээллээ.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцууллаа.

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний хүрээнд Нийслэлийн холбогдох албаныхан хамтран цахим тоглоомын газар, саун массажы газар, уушийн газар, ТҮЦ гээд нийслэлд үйл ажиллагаа буй бүх байгууллагыг шалгажээ.Улмаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, нийтийн хэв журмыг сахиулжээ. Мөн архидалт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралтыг багасахаар хяналт, шалгалтаа үргэлжлүүлсээр байгааг хэллээ.

Иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон морьт эргүүл зуны турш ажиллуулжээ. Мөн хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, эцэг, эхийнх нь нэрийг бичсэн бугуйвч зүүлгэжээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулан сургууль, цэцэрлэгийн орчныг шалгажээ. Улмаар арван сургуульд эрсдэлтэй нөхдөл үүссэн байдлыг тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулсан талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулагадаа дурьдлаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, сургууль цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн холбооны операторуудын антенныг буулгах, цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтын зурвас чөлөөлүүлж эхлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүний хамгаалалтын зурваст 4,000 гаруй айл суурьшсан байгаа гэнэ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр гэрэлтүүлэг, камер суурилуулах гээд өмнөх бүх ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 119 дүгээр тогтоолтой холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба дүүргүүдийн удирдлага ямар ажил хийснийг танилцууллаа. Багахангай дүүргийнхэн үер далан, шуудуу барьсан бол Баянзүрх дүүргийн удирдлага “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлж, бусад тохижилтын ажил хийжээ.

Баянгол дүүргийнхэн оршин суугчдаа хөршийн хяналтад нэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян өрнүүлсэн аж.

Налайх дүүргийнхэн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан төмрийн үйлдвэрийг нүүлгэж, гудамжуудаа тохижуулжээ.

Харин Чингэлтэй дүүргийнхэн ШТС болон нийтийн байрнуудыг шалгаж эхэлсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажил зарим дүүрэгт удаашралтай байгаа. Тиймээс хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 4 цаг 30 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 4 цаг 39 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 цаг 25 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 9 цаг 26 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 9 цаг 29 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 9 цаг 35 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 9 цаг 36 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 9 цаг 38 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 9 цаг 43 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 9 цаг 44 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 9 цаг 45 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 9 цаг 47 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 9 цаг 52 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 9 цаг 53 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 9 цаг 54 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 9 цаг 55 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 11 цаг 2 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 11 цаг 12 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 11 цаг 22 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 11 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top