x

АНУ-д амьсгалын замын синцитиал вирус өндөр түвшинд тархаж, хүүхдүүд эмнэлгүүдийг дүүргэж байна

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр ихэнх хүүхдүүд 2 нас хүрэхээсээ өмнө амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ээр өвчилдөг бөгөөд ихэнх тохиолдол нь хөнгөн байдаг боловч энэ улиралд ханиад хүрэгсдийн тоо "урьд өмнө байгаагүй" нэмэгдэж байгааг мэдээлсээр байна.

Мэргэжилтнүүд магадгүй дэвсгэр шалтгаан нь ковид-19-ийн тахлын үе шатнаас үүдэлтэй тохиолдлууд байж магадгүй гэж үзэж байна. 

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020, 2021 онд хүн бүр гэртээ байх үед амьсгалын замын нийтлэг вирусийн улирал өөрчилөгдсөн байв. Мөн тохиолдлын тоо бага байсан бөгөөд энэ нь "дархлааны цоорхой" үүсгэсэн байж болзогшүй юм.

RSV нь шингэн алдалт, амьсгал давчдах, бронхиолит, уушгины хатгалгаа зэрэг илүү ноцтой өвчинд хүргэдэг тул бага насны хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Мөн өндөр настан, зүрх, уушигны архаг өвчтэй, дархлаа суларсан насанд хүрэгчдэд ноцтой өвчин үүсгэдэг.

RSV-ийн тусгай эмчилгээ, вакцин байхгүй ч шинж тэмдгийг тодорхойлох нь эцэг эхчүүдэд дараа нь ямар арга хэмжээ авахаа шийдэхэд тусалдаг.

Хэрэв хүүхэд ханиалгаж, ядарч сульдсан эсвэл ердийн үед байдаг шигээ санагдахгүй байвал хүүхдийн эмчид үзүүлэх нь зүйтэй. Эмч нар RSV, томуу, Ковид-19 эсвэл стрептококкийн халдвартай зэрэг шалтгааныг нь тодорхойлох шинжилгээг авах болно.

Хэрэв хүүхэд шингэн алдвал, амьсгалахад хэцүү, амьсгал нь хүнд, ачаалал ихтэй, гүехэн эсвэл хурдан амьсгалж байвал, хэрэв тэд өндөр халуурах эсвэл хөхөрсөн арьстай бол, эсвэл тэд хариу үйлдэл үзүүлэхгүй бол яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай.

RSV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдүүдийг ханиалгаж, найтаахыг гараараа биш салфетка эсвэл тохой руу ханиахыг зааж сургах явдал гэж эмч нар зөвлөж байна. Мөн байнга хүрдэг гадаргууг цэвэр байлгах нь чухал юм.

Мичиган мужийн Гранд Рапидс дахь Хелен ДеВос хүүхдийн эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлэх эмч Доктор Маллори Дэвис "Гарын эрүүл ахуй нь өөрсдийгөө болон бусдыг аюулгүй байлгахын тулд бидний хийж чадах хамгийн чухал зүйл" гэсэн юм. Тэрээр хүмүүст гараа угаагаагүй бол нүүрэндээ хэзээ ч хүрч болохгүй гэж захив.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 22 цаг 59 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 23 цаг 1 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 23 цаг 3 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 23 цаг 5 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 23 цаг 7 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 23 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top