x

Ж.Энхжаргалан: Энэ бол 100 хувийн гүйцэтгэх ажиллагаа байсан гэдгийг хэлэе

Хан-Уул дүүргийн LC tower хотны байранд МУГТ Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс болон иргэн Ж.Энхжаргалан нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөн тухайн газраас мансууруулах төрлийн бодис хураан авсан гэх мэдээлэл өчигдөр гарсан. Харин иргэн Ж.Энхжаргалан "өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа" явуулсан гэж мэдээлсэн юм. 

Энэ хэргийн талаар иргэн Ж.Энхжаргалан, Б.Наранбаатар нар өнөөдөр өмгөөлөгчийн хамт хэвлэлийн бага хурал хийлээ. 

Иргэн Ж.Энхжаргалан "Гэртээ харих замдаа найзынхаа дуудсан газар очсон. Очоод ажил төрлөө ярьж дуусаад тэнд байсан найзуудын хүрээнд 13 тоглосон. Тэр газар мөрийтэй тоглоомны газар биш айл байсан. Цагдаа нар ямар ч зөвшөөрөл харуулалгүй, шууд дайрч орж ирж тэнд байсан 7 хүнийг хана руу харуулж зогсоосон. 3-4 цаг орчим болсон. Бүгдийнх нь гар утсыг хураасан. Тэгээд шууд нэг нэгээр нь хажуу өрөө авч орж, шууд тулгасан асуулт асуусан. Байранд бүтэн нэгжлэг хийж, эмийн сан олсон. Түүнээс гарсан тариурыг "энэ юу вэ" гэж асуусан. Тэнд байсан залуусаас бүгдээс нь хар тамхины тест авсан. Ямар ч хар тамхи илрээгүй. Хэвлэлээр гарч байгаа шиг "кашиш" гэдэг хар тамхи гарч ирсэн зүйл байхгүй. Тэр үед тийм зүйл болоогүй. Мөн хэвлэлээр гарч байгаа шиг мөрийтэй тоглоогүй. Бид найзындаа цуглаад хөзөр тоглосон. Энэ үнэн. Харин хар тамхи дээр санал огт нийлэхгүй.

Цагдаагийн алба хаагчид шууд тулгасан, үнэнээ хэл мөрийтэй тоглосон уу гэж. Тэр хэвлэлээр гараад байгаа зурагнууд мөрдөгч нарын гар утсаар дарсан зураг. Биднийг зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэгт унагах гэж оролдож байна. 

Мөн хэвлэлүүдийг биднээс уйчлалт гуйх ёстой гэж бодож байна. 

Хэрэв үнэхээр тэр газраас хар тамхи олдсон бол мөрдөгч нар үйл ажиллагааны 24 цагийн тасралтгүй хийсэн бичлэгээ ил тавь гэж шаардаж байна.

Бид хана руу хараад зогсож байсан. Тэнд мөрдөгч нар кармаанаасаа гаргаад тавьсан бол яах юм. Бидний нэр төрд халдаж байна. Нийгэмд нэгэнт биднийг харуулсан. Үнэхээр бидний буруу байсан бол шүүхээр шийдэгдсэний дараа зарлах хэрэгтэй. Энд процессийн маш олон алдаа гарсан. Нотлогдоогүй, анхан шатны хэргээр залуусыг ингэж сошил дээр яллаж болохгүй. Энэ бол 100 хувийн гүйцэтгэх ажиллагаа байсан гэдгийг хэлэе" гэлээ. 

Харин түүний өмгөөлөгч "Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа нь нууц байдаг. Үүнийг хэвлэх, хувилах хуулийн хүрээнд хориотой байдаг. Өмгөөлөгч хүртэл хэргийн материалтай танилцахдаа нууц задруулахгүй гэж гарын үсэг зурдаг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 18 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 25 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 28 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top