x

Эрик Тео: Санамж бичгийн хүрээнд эхлүүлсэн хамтын ажиллагаа үр дүнтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийх үеэр нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр Санамж бичгийг үзэглэсэн. Тухайлбал, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломжийн талаар хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан юм.

Мөн Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг тус улсын “Си Пи Жи Интернэшл” ХХК-тай үзэглэсэн билээ.

Энэ хүрээнд Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хотын дарга Улаанбаатар хотод цахим шилжилт хийх, автомашиныг бүрэн бүртгэлжүүлэх, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Тео “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарснаар нийслэлийн түгжрэлийг бууруулах, цахим шилжилт хийх төдийгүй бусад олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа.

Тэрээр мөн Санамж бичгийн хүрээнд эхлүүлсэн хамтын ажиллагаа үр дүнтэй байж, ажил урагштай явж буйг онцолсон юм.

Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 26 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 29 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top