x

Иранчууд Махса Аминид хүндэтгэл үзүүлж, 40 дэх өдрөө жагслаа

Өчигдөр Иранчууд цагдаагийн газар хоригдож байгаад нас барсан Махса Аминид хүндэтгэл үзүүлэн 40 дэх өдрөө жагслаа.

Тус улсын аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчид руу довтолж, гал нээсний улмаас гашуудалын жагсаал хүчирхийлэлд нэрвэгджээ. Орой болоход жагсаал улс орон даяар олон хот, их сургуулийн кампусуудад тархаж, гудамжинд олон хүн алга ташиж, "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө", "Бид тулалдаж, Ираныг эргүүлэн авах болно" гэсэн эсэргүүцлийн уриаг нийтээрээ уухайлан хэлж байв. 

Аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацаж, бороохойгоор цохиж, Тегеран, Казвин, Сагез зэрэг зарим газарт гал нээсэн нь олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгт гарчээ. 

Тегеран хотод эмэгтэйчүүд толгойн алчуураа гудамжинд түүдэг гал руу шидэж, “Эрх чөлөө! Эрх чөлөө!" хэмээн хашгирч байв. Жагсагчид олон газарт тус улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеиг буруушааж, түүнийг үхүүлж, огцруулахыг уриалж байна.

Сүүлийн долоо хоногт өрнөсөн эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд илүү тархай бутархай, жижиг байгаа ч бослого жагсаал цуглаанд шинэ эрч хүч оруулж магадгүй юм.

The Times сонин 2008 онд Иранаас дүрвэн гарсан, 2022 оны Каннын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн Зар Амир Эбрахимитэй ярилцжээ.

Тэрээр "Ариун аалз" кинонд тоглосон бөгөөд энэ кино бол эрэгтэй хүний ​​хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн тухай Ираны цаг үеээ олсон түүх юм. Эбрахими ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, "Би нийгмийн сүлжээнээс хижабаа гал руу шидээд бид дахиж худлаа яримааргүй байна, бид өөрсдийгөө нуухыг хүсэхгүй байна гэдэг тайлбартай зургийг харсан. Хэрвээ тэд ийм түвшинд очиж байгаа бол нийгэм ч бас тийм түвшинд хүрсэн гэсэн үг" гэж хэлжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 23 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 27 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 27 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 30 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 32 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 34 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 38 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 38 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 1 цаг 39 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 51 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 2 цаг 15 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 3 цаг 24 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 49 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 4 цаг 13 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 4 цаг 20 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 4 цаг 35 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 58 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 5 цаг 3 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 5 цаг 5 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 22 цаг 0 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top