x

Ши Жиньпин ХКН-ын гурав дахиа сонгогдож, ирэх таван жилд ажиллах багаа танилцууллаа

Бээжин хотод долоо хоног үргэлжилсэн Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал ням гаригт өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Ингэснээр тэр Хятад орныг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болж байна.

Бээжингийн ардын их хурлын ордны тусгайлан зассан тайзан дээр Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд улс орныг удирдах багийн бүрэлдэхүүнээ дагуулан гарч ирж, танилцуулсан юм.

Хятад улсыг коммунист намын улс төрийн товчооны гишүүдээс сонгогдсон долоон гишүүнтэй байнгын хороо удирддаг. Байнгын хорооны тэргүүн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин юм. Түүний дараа тайзан дээр Шанхай хотын намын хорооны дарга Ли Чянь гарч ирсэн нь ирэх гуравдугаар сард тэтгэвэртээ гарах ерөнхий сайд Ли Көчянийг залгамжлах нь тодорхой болжээ.

Өмнөх байнгын хорооноос үлдсэн Жао Лэжи, Ван Хунинь нараас гадна Цай Чи, Динь Шуэшянь, Ли Ши нарын шинэ хүмүүс ирэх таван жилийн хугацаанд Хятадыг удирдахаар болсон байна. Эдгээр хүмүүс бүгд Ши Жиньпиний үнэнч хамтрагчид гэгддэг.

зураг

Шинэ багаа танилцуулах үедээ Ши Жиньпин “Хятадын хөгжил дэлхийг орхихгүй. Дэлхийн хөгжилд бас Хятад хэрэгтэй. Хятад улс орон нь эдийн засгийн хурдтай өсөлт, улс төрийн тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж чадлаа. Бид Хятадын шинэчлэлд хүрэх замыг нээхийн тулд удаан бөгөөд шаргуу тэмцсэн. Даалгавар асар том байх тусам түүнийг улам аугаа бөгөөд хязгааргүй алдар суутай болгодог. Хятадын ард түмний үе үеийнхэн энэхүү гайхамшигт зорилгын төлөө өөрсдийгөө зориулсаар ирсэн. Бид тэдний зүтгэл, золиосыг хэзээ ч мартах ёсгүй” гэж Ши Жиньпин хэлсэн байна.

Шинэ бүрэлдэхүүний бусад гишүүдийн хувьд Цай Чи намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бол Жао Лэжи бүх Хятадын ардын их хурлын даргын албыг хаших гэнэ. Ван Хунинь бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл буюу коммунист намын гаднах нөөцийг зохион байгуулах, намыг гаднаас нь дэмжих гол байгууллагын тэргүүн болжээ.  Ли Шигийн хувьд авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдахаар болсон байна.

Насны хувьд Ши Жиньпин 69, Ли Чянь 63, Жао Лэжи 65, Ван Хунинь 67, Цай Чи 66, Динь Шуэшянь 60, Ли Ши 66 настай юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 22 цаг 58 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 23 цаг 1 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 23 цаг 2 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 23 цаг 4 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 23 цаг 6 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 23 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top