x

Их Британийн парламент шинэ Ерөнхий сайдаа шахаж эхлэв

Их Британийн Ерөнхий сайдын хувиар парламентад гурав дахь удаагаа байцаалт өгөхдөө л доромжлуулж байсан Лиз Трасс огцрохыг шаардсанаас татгалзаж, "Би бол тэмцэгч, харин бууж өгдөг хүн биш" гэж мэдэгдэв.

Гэвч хэдхэн цагийн дараагаар тэрээр засгийн газрынхаа хамгийн өндөр албан тушаалтай сайд нарын нэгийг огцруулахаас өөр аргагүйд хүрсэн нь зургаан долоо хоногийн турш эмх замбараагүй байдалд орсон Засгийн газрын хоёр дахь том огцролт байв.

Трасс Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверманыг өөрийн хувийн цахим шуудангаар хууль тогтоогчид руу Засгийн газрын баримт бичгийг илгээсэн гээд энэхүү үйлдэл нь Засгийн газрын баримт бичигтэй холбоотой аюулгүй байдлыг зөрчсөн хэмээн үзэж ажлаас нь чөлөөлөв.

Браверман огцрох захидалдаа, Трассын засгийн газрыг сонгогчдод амласан амлалтаа зөрчсөн, ялангуяа цагаачлалыг зогсоож чадаагүй гэж буруутгажээ.

Өнгөрсөн баасан гаригт Лиз Трасс санхүүгийн зах зээлийг бужигнуулж, Британийн фунтын ханшийн уналтад хүргэсэн татварын огцом бууралтын архитектор байсан Сангийн яамны канцлер Кваси Квартенг мөн ажлаас нь чөлөөлсөн юм.

Их Британид хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хүнсний үнэ байсан бөгөөд өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлт болжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 2 цаг 2 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 2 цаг 6 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 цаг 6 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 2 цаг 9 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 2 цаг 12 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 2 цаг 14 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цаг 18 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 2 цаг 18 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 3 цаг 18 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 3 цаг 30 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 3 цаг 54 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 5 цаг 3 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 5 цаг 28 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 5 цаг 52 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 5 цаг 59 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 6 цаг 14 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 6 цаг 37 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 6 цаг 42 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 6 цаг 45 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 23 цаг 40 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс...
Top