x

"Зарагдсан барааг буцаахгүй" гэж болох уу?

Хуульч зөвлөж байна 

“Зарагдсан барааг буцаахгүй”... Бидний хувьд энэ өгүүлбэр их танил санагдана. Учир нь ийм тэмдэглэгээтэй анхааруулгыг бид найман нэрийн барааны дэлгүүрээс эхлээд их дэлгүүрүүдийн лангууны хойноос ч амархан олж болно. Нөгөөтээгүүр чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд бид олон зүйлд суралцсан ч бизнесийн харилцааны энгийн суурь ойлголтуудад суралцаж хэвшээгүйн энгийн нэг жишээ нь худалдан авагч, үйлчлүүлэгчид тус бичигтэй өдөр тутамдаа таардаг явдал юм.

Уг нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “хэрэглэгч та хаан” гэсэн үгийг уриагаа болгосон баймаар ч бодит байдал дээр эсрэг дүр зураг энд тэндгүй харагдана. Тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань үе үехэн чанаргүй бараа нийлүүлчихээд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн үгсээр халхавч хийж, хариуцлага хүлээхээс зайлсхийнэ. Тэгвэл тэдэнд ингэж хэлэх эрх бий юу?... Үүнд хариулт олох, хариултынхаа үндэслэлийг хэлэх ч амархан.

Хариулт нь: Мэдээж чанаргүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд тэдэнд хэрэглэгчийн урдаас ийм тайлбар хэлэх эрх байхгүй...

Үндэслэл нь “Иргэний хууль” болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-иар тодорхойлогдоно. Зах зээлд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаж, бас нийлүүлж байгаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид үйлчлүүлэгчтэй харилцах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ баримтлах хэм хэмжээний суурь нь чухам дээрхи хоёр хуульд оршино. Бараа бүтээгдэхүүний доголдол буюу чанарын шаардлага хангаагүй байдал гэдэгт юуг ойлгох тухай Иргэний хуульд тодорхой зааж өгсөн /Иргэний хуулийн 251, 252-р зүйл, 214-р зүйл/ бөгөөд талуудын гэрээгээр харилцан тохиролцсон шаардлагыг хангаагүй, эсхүл гэрээгээр нарийвчилж тохиролцоогүй тохиолдолд наад захын тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг “доголдолтой бараа, бүтээгдэхүүн” гэнэ.

Худалдагч ийнхүү доголдолтой бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч доголдлыг засан сайжруулах, үнийг буулгах, эсхүл барааг буцааж, төлсөн мөнгөө эргүүлж шаардах эрхтэй. Энэ эрх нь Иргэний хуулийн 254-р зүйл болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйл 6.3 дахь хэсгээр баталгаажсан. Иймд тус хуулийн зохицуулалтыг дэлгэрүүлж харахад хангалттай бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйлийн 6.3.4-т доголдолтой барааны оронд тухайн төрлийн доголдолгүй бараагаар солиулах, эсхүл барааг буцаан өгч, үнийг тооцож авах хэрэглэгчийн эрхийг баталгаажуулсан.

Нөгөө талаас тус хуулийн 12-р зүйлийн 12.5 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч нь чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгох” үүрэг болгосон зохицуулалтыг давхар хуульчилсан. Иймд худалдан авсан бараа бүтээгдэхүүн тань чанар, стандартын шаардлага хангаагүй, доголдолтой байгаа тохиолдолд лангуун дээр “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг байхаас үл шалтгаалан таньд худалдагч талд гомдлын шаардлага тавих эрх бий.

Гэтэл худалдагч таны шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, хууль ёсны ашиг сонирхолыг тань үл ойшоосон бол яах вэ?... Мэдээж энэ тохиолдолд танд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэг, 12-р зүйлийн 12.1.1/2; мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу тухайн худалдаа үйлчилгээ эрхлэгчийн оршин байгаа /үйл ажиллагаа явуулж байгаа/ газрын иргэний хэргийн шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх боломж бий.    

Харин өөрт тулгарсан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яараагүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид хандаж гомдол гаргах тухай, цаашилбал Зөрчлийн тухай хуулийн 10.2-р зүйлд заагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн тухай худалдагч талд сануулж хэрэглэгчийн эрхийг зөрчсөн  хувь хүнийг 500,000 төгрөгөөр; аж ахуй нэгжийг 5,000,000 төгрөгөөр торгодог гэдгийг анхааруулаарай.

Веритас Партнерс хуулийн фирм. А.Өлзийсайхан

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Azzaya (185.79.102.7)
    Heregtei medelel orulsand bayrlalaa
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Azzaya (185.79.102.7)
    Heregtei medelel orulsand bayrlalaa
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 49 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 50 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 52 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 53 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 15 цаг 54 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 15 цаг 55 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 15 цаг 56 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 15 цаг 58 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 0 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 17 цаг 59 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 1 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 6 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 7 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 8 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 10 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 43 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 47 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 17 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 17 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top