x

Эмомали Рахмон: Путин бидэнд хүндэтгэлтэй хандах ёстой

Казахстаны нийслэл Астана хотод болсон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдөр буюу өчигдөр Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж үг хэлэхдээ "хүндэтгэлтэй хандахыг" шаарджээ.

Тэрээр "Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд ОХУ-ын ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэж ирсэн хэдий ч Кремлийн зүгээс зохих ёсны хариу хүндлэл хүлээж чадахгүй байна. Бид стратегийн гол түншийнхээ ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэсээр ирсэн. Бид ч бас хүндлүүлмээр байна. Би ЗХУ задрах үеийн хурал уулзалтуудад оролцож байсан. Тэр үед ч бас өнөөдрийнх шиг жижиг Бүгд найрамдах улсуудын ашиг сонирхлыг хайхардаггүй байсан. Намайг ингэж хэлж байгаад уучлаарай" гэсэн юм.

Ерөнхийлөгч Эмомали Рахмоны яриаг Казахстаны ерөнхийлөгч Токаев зогсоохыг оролдсон ч Рахмон "Бид энд ярилцах гэж л ирсэн" хэмээн яриагаа зогсоохоос татгалзаж, үргэлжлүүлсэн байна.

Тажикистаныг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа Эмомали Рахмон нь Путиний гол холбоотнуудын нэг юм.

Уулзалтын үеэр Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистаны ерөнхийлөгч нар Рахмоны үгийг чимээгүй чагнаж суусан бол Ерөнхийлөгч Путин таагүй хүлээж авч буй нь Youtube платформд тарсан бичлэгээс тодорхой харагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 2 цаг 13 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 2 цаг 17 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 цаг 17 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 2 цаг 20 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 2 цаг 23 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 2 цаг 25 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цаг 29 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 2 цаг 29 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 3 цаг 29 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 3 цаг 41 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 4 цаг 5 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 5 цаг 14 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 5 цаг 39 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 6 цаг 3 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 6 цаг 10 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 6 цаг 26 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 6 цаг 48 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 6 цаг 53 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 6 цаг 56 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 23 цаг 51 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс...
Top