x

С.Бямбацогт: Улаанбаатар-Берлин чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд шийднэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд герман улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр Улаанбаатар-Берлин чиглэлийн шууд нислэгийг дахин сэргээх боломжтой болж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг хийжээ.

Тэрээр "Ерөнхий сайдын ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсад амьдардаг Монгол иргэдтэйгээ уулзлаа. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх “Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг явдаг болгож өгөөч. МИАТ компани 1995-2019 он хүртэл дээрх чиглэлд шууд нислэг үйлдэж байсан. Энэ нислэгийг сэргээж өгөөч” гэдэг хүсэлт тавьж байна.

Өмнөх нислэгийн чиглэлийг судлаар үзэхээр Москва-Берлин гэж нисэж байсан. Ингэхдээ Улаанбаатар-Москва, Москва-Улаанбаатар чиглэлд оросуудыг нэлээн зөөдөг байж. Тэгээд дамжаад Берлин рүү нисэж байсан. Энэ үед харьцангуй ашиг, орлоготой ажиллаж байсан. Харин Берлин-Улаанбаатар гэж нисэхээр алдагдалтай байдаг юм байна.

Төрийн өмчит компанид ашигтай ажиллах шаардлага тавьдаг. Тиймээс  МИАТ компани алдагдалтай учраас нисэх боломжгүй гэдэг асуудал ярьж байгаа. Гэхдээ бид МИАТ компанийг Улаанбаатар-Берлин-Франкфурт чиглэлд нисэх боломж байгаа эсэхийг судалж үзнэ.

Хоёрдугаарт, "Mongolian airways" компани Улаанбаатар-Берлин чиглэлд нисье гэдэг хүсэлт тавьж байгаа. Тиймээс энэ нислэгийн томилгоог буюу Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг ойрын хугацаанд шийднэ. Нислэгийн чиглэлийн зөвшөөрлийг аль болох хурдан хугацаанд олгоно. Мөн "Mongolian airways" компанийг Улаанбаатар-Берлин чиглэлд нисэх боломжийг бүрдүүлэх тал дээр дэмжиж ажиллана.

Гэхдээ энэ компани хэзээ нисэж эхлэх вэ гэдэг нь зөвшөөрлөөс үл хамааран тухайн компанийн хувийн асуудал болно. Ямартай ч сайдын зүгээр хурдан хугацаанд зөвшөөрлийг нь олгоно. 

-Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг явж эхэлсэн тохиолдолд тасалбарын үнэ ямар байх вэ?

-Code share буюу аяллын дугаар хувааж эзэмших гэдэг зүйл бий. Бид иргэний агаарын тээврийн либералчлалын асуудлыг ярьж байгаа гол шалтгаан нь энд байгаа. Энд юу яригдаж байна гэхээр Улаанбаатараас аль болох олон чиглэлд шууд нислэг хямд зардлаар хийдэг болох боломж бүрдүүлэх зорилготой юм. 

Энэ хүрээнд Монголын өөрийн компаниуд нисэхээс гадна гаднын авиа компаниудтай аяллын дугаар хувааж эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн тасалбарыг гаднын авиа компаниуд бичиж болдог, гаднын авиа компаниудын эрхийг МИАТ бичиж болдог болох юм. 

Энэ чиглэлээр бид ойрын үед Турк, Герман, Японы төлөөллүүдтэй хамтарч ажиллана. Ингэсэн тохиолдолд мухар нислэг буюу нэг чиглэлд МИАТ компаниар хямд нисдэг хэр нь цаашаагаа задарч чаддаггүй асуудлыг code share хэлбэрээр шийднэ. Ингэх юм бол "Туркиш Эйрлайнс" компани хаа хүртэл нисэж байна. Тэр хүртэл ОМ гэсэн аяллын дугаараар Монголчууд маань хямд үнээр нислэг хийх боломж бүрдэнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 2 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 15 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 49 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 54 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 56 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 57 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 14 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 15 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 15 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 33 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 34 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 47 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 51 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 52 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top