x

Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж, дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн мэдэгдэл өгч, зарим байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болгосон юм.

Тухайлбал Анархүү цэцэрлэг зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьж хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих эрхийг ноцтой зөрчиж байгаад Мэргэжлийн хяналтын хэлтсийн зүгээс мэдэгдэх хуудас хүргэж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болголоо.

Мөн Уурхайчдын байранд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсан эмийн сан өргөтгөлийн барилгаа буулгалаа. Тус байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар өргөтгөлийн барилга барьж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, 2012 онд гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг ослын үед шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, авто зам, явган хүний зам хаасан бүх төрлийн обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон инженерийн хангамжаар хангахгүй байх, нийтийн зориулалттай орон сууцны барилгад шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож зөрчлийн тухай болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, албадан буулгах хүртэл арга хэмжээ авах юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 4 цаг 26 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 4 цаг 35 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 цаг 21 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 9 цаг 22 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 9 цаг 25 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 9 цаг 31 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 9 цаг 32 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 9 цаг 34 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 9 цаг 39 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 9 цаг 40 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 9 цаг 41 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 9 цаг 43 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 9 цаг 48 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 9 цаг 49 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 9 цаг 50 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 9 цаг 51 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 10 цаг 58 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 11 цаг 8 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 11 цаг 18 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 11 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top