Жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэхүү тэмдэглэлт өдрөөр Монголын хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамруулан “Хотын аялал”-ыг зохион байгуулж байгаа аж.
Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй олон улсын стандартыг ханган ажиллан ажилладаг зарим зочид буудлын од, жуулчны баазын зэргийг нэмжээ. Үүнд:
-
"Холидэй Инн" зочид буудал 5 одны зэрэглэл
-
"Рамада Улаанбаатар Сити Центр" 4 одны зэрэглэл
-
"Роял Хаус"зочид буудал 4 одны зэрэглэл
-
"Хүннү Палас зочид буудал 3 одны зэрэглэл
-
"Дээдэс" зочид буудал 3 одны зэрэглэл
-
"Сэлэнгэ" амралт цогцолбор 2 цэцэг зэрэг
-
"Цагаан булаг" жуулчны бааз 2 цэцэг зэргийг тус тус ханган батламжаа гардан авлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар



