x

Энхийг сахиулагч, аврагчдыг шагналаа

Онцгой байдлын албаа төлөөлөн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.

Энэ үеэр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол олгосон юм.

Хугацааны өмнө ахлах ахлагч цолоор: НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Х.Ерулан, гал сөнөөгч, ахлагч Ш.Амгаланбаяр, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Номин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Б.Гантулга нарыг, Хугацааны ахлах ахлагч цолоор, Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлагч Э.Ууганбаярт, Хугацааны ахлагч цолоор, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Нямбадам нарыг тус тус шагнасан юм.

 “Жуух бичиг”-ээр: ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Я.Булганбаяр, Үндэсний аврах бригадын эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч, ахмад Э.Баттулга, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч М.Болдбаатар нарыг,

 

 

 

 

 

 “Баярын бичиг”-ээр: НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М. Бадрахзул, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Энхболд, Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Мэндсайхан, аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Нямжаргал, Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Батбаатар, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Санчир, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Болдбаатар,  Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Р.Мөнхдорж нарыг,

“Сайшаалын үнэмлэх”-ээр: Үндэсний аврах бригадын десантчин-аврагч, ахлагч Л.Идэрхангай, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Цэрэндорж, Сүхбаатар аймгийн ОБГ-ын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Батзориг, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Ц.Алтансүх нарыг тус тус шагнаж урамшууллаа.

“Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, нийт 240 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд Онцгой байдлын албаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн, үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн та бүхнээр бахархаж байна. Цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсье” ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг гэв.

Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 4 цаг 31 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 4 цаг 40 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 цаг 26 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 9 цаг 27 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 9 цаг 30 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 9 цаг 36 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 9 цаг 37 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 9 цаг 39 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 9 цаг 44 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 9 цаг 45 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 9 цаг 46 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 9 цаг 48 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 9 цаг 53 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 9 цаг 54 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 9 цаг 55 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 9 цаг 56 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 11 цаг 4 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 11 цаг 13 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 11 цаг 23 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 11 цаг 33 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top