Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд баригдах "Нарны хүүхдүүд 2" цэцэрлэг байгуулах зорилтот төслийг хэрэгжүүлэхээр Канад Улсад төвтэй "Veluu" сан болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
75 хүүхдийн хүчин чадалтай "Нарны хүүхдүүд 2" төсөл хэрэгжиж шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор тухайн хороонд байрлах Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг болох Улаан чулуутын хогийн цэг, түүний ойр очимд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж түүнийг дагаад эцэг эхчүүд нь ажилтай орлоготой болох бололцоо бүрдэх зэрэг олон сайн нөхцөл бүрдэх юм.
Цэцэрлэгийн барилгын ажил маань 4 дүгээр сарын 1 ээс эхлэхээр болжээ.
Сонгинохайрхан дүүргэгт 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барина
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



