Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өнөөдрөөс сэрүүсч 6-8 хэм дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 9-14 метр, говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.



