x

Талийгаачийн ах Р.Ганхуяг: Дүү минь харгис алуурчны гарт амиа алдсан

Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн бусдад зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сард гарсан билээ. Уг хэргийн талаар талийгаачийн аав Р.Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан хорьж, шалгаж байгаа билээ.  

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Ийм хэрэг болсонд бид маш их харамсаж байгаа. Манай гэр бүл дөрөв дэх үеээ төрд зүтгүүлж байгаа сэхээтэн гэр бүл. Миний авга, эцэг, ах дүү гурван партизан гээд анхдагч байсан. Би хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаж тэтгэвэрт суулаа. Ийм юм болно гэж бодолгүй хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн. Хүний эвийг олох гэж явдаг хүүхэд байсан. 

Монгол ёс жаягаа бодоод бид юм хэлээгүй. Энэ явдал болсноос хойш миний хүүг архидан согтуурсан харилцан зодолдсон гэсэн яриа гарсан. Миний хүү архи дарс уугаад явдаг хүн биш. Би архи уудаггүй. Тиймээс архи ууж, танхайрдаг байдлаар хүүгээ хүмүүжүүлээгүй.

Одоо дөрвөн ач минь үлдлээ. Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан. Энэ дөрвөн ачийг амьд байх хугацаандаа хүнтэй адил хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Хамгийн бага нь ой 4 сартай үлдсэн. 20 жилийн дараа эцэг чинь архи ууж байгаад ажил дээрээ амь алдсан гэж хэлэх үү эсвэл хүний гарт амиа алдсан гэх үү” гэлээ.

Талийгаачийн авга ах Р.Ганхуяг “Маш хүнд өдрүүд өнгөрсөн. Хүний хайр татсан сайхан хүүхэд байсан. Гомбосүрэн миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад харгис алуурчны гарт амиа алдсан. 

Миний дүүг тухайн өдөр яамны гуравдугаар давхрын өрөөндөө дуудаж авчраад Махбал нарын хүмүүс зэрлэгээр амь насыг нь хороосон. /Тэрбээр тухайн өдөр талийгаачийн барьж байсан гар утасны бичлэгийг сонсгов. Уг бичлэгт талийгаач Т.Гомбосүрэнг Б.Махбалын өрөөнд хүлээж байна гэсэн яриа бичигдсэн байв/ 

Энэ болсон үйл явдал бол монгол төрийн хуваагдал, эрх мэдлийн булаацалдаанаас улбаатай гэж бодож байна. Миний дүүгийн ажлыг булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн шат дараатай ажил хийгдэж байсан 

2018 оны дөрөвдүгээр сард миний дүүг томилолтоор явж байхад нь С.Дорждагва гэдэг хүнийг оронд нь томилох гэж байсан. Гэтэл С.Дорждагва нь ажилдаа тэнцэхгүй болохыг АТГ-аас ирүүлсэн албан бичигт дурдсан байна. 

Аймшигтай хэрэг гарсны маргааш би Улаанбаатарт ирээд дүүгийнхээ өрөөнд орсон. Өрөөнийх нь гэрэл асаалттай, пиджак нь сандал дээрээ тохоостой, компьютер нь асаалттай, бичиг цаас нь дэлгээтэй байсан. 

Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалд шунах нь юуных вэ гэдгийг Монгол Улсын Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас асуумаар байна. 

Энэ хэргийг Монголын цагдаа хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө гэж хүсэж байна. Энэ хэрэг гарахад ямар нэгэн байдлаар оролцсон, турхирч, түлхсэн албан тушаалтнууд шийтгэлийн гадна үлдэх ёсгүй" гэв.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Сэтгүүлчид минь энэ хэргийг мэдээлэхдээ ЗТХЯ-ны дарга нар архидан согтуурч нэгнийгээ хөнөөлөө гэж битгий эхлүүлээч ээ. Энэ нь талийгаачийн ясыг өндөлдүүлж, гэр бүлийнхнийх нь сэтгэлийг эмзэглүүлж байна.  

Хэрэг үйлдэгдсэнээс хойш 14 цагийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан уг хэрэг нь албан тушаалтай холбоогүй, хоёр хүн архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэдгийг тогтооосон гэж мэдээлснээс үүдэн талийгаачийг архи ууж, танхайрсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. 

Гэтэл хэрэг гарсан байдлыг тогтоох ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 14 цагийн дараа худал мэдээлэл тарааснаас болоод ташаа мэдээлэл цацагдаад байна.

Олон нийтийн анхаарлыг архинд хандуулж, өөр тийш залах нь хэнд ашигтай байв. Ийм онц ноцтой хэргийн талаар олон нийтэд мэдээлэх эрх зөвхөн прокурорт л байгаа. Энэ хэргийн талаар хэвлэлийн төлөөлөгч ярихгүй.

Талийгаач архинаас хол хөндий байсныг мөр зэрэгцэн ажиллаж байсны хувьд би мэднэ. Гар утасны бичлэгээс харж байхад талийгаачийг албан өрөөндөө байхад нь архидаж байсан хүмүүс дуудаж аваачсан нь харагдаж байна. 

Хохирогчийн талаас төрийн албанд ажиллаж байгаа хүнийг хэлмэгдүүлсэн зүйл энэ хэргийн тухайд ажиглагдаж байсан. Засгийн газар солигдсоноор яамны удирдах бүрэлдэхүүн солигддог жишиг тогтсон.  Нам бүлэг фракцийн талцаанаас болж төрийн албан хаагчид тогтвортой ажилладаггүй болсон. Төрийн албан тушаалтны томилгоо хуувилдааны шинжтэй болсон учраас ажлаа хийж явсан төрийн мэргэжсэн албан хаагч амиа алдаад байна.  

Талийгаач төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад ороод тэнцсэн байсан. Төрд ажиллах эрхгүй гэх зүйл огт байхгүй. 

Хэргийг анх СБД-ийн 1 дүгээр хэлтэс шалгаж байсан. Дараа нь Нийслэлийн цагдаагийн газарт шалгаж байсан бол одоо ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг шалгах хэлтэст шалгаж байна. Хэвлэлд гарч байгаа ташаа мэдээлэлд хөтлөгдөж мөрдөн байцаагч нар ажиллаагүй гэдэгт бид итгэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир цаг минут, нарийн зүйлийг мэдээлэх боломжгүй байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.103)
    Хууль мууль гэж байснаас ахыг чинь үнэхээр санаатайгаар алсан нь тодорхой юм бол өөр арга бодооч!
    2018 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 4 цаг 28 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 4 цаг 37 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 цаг 23 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 9 цаг 24 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 9 цаг 27 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 9 цаг 33 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 9 цаг 34 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 9 цаг 36 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 9 цаг 41 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 9 цаг 42 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 9 цаг 43 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 9 цаг 45 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 9 цаг 50 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 9 цаг 51 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 9 цаг 52 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 9 цаг 53 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 11 цаг 0 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 11 цаг 10 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 11 цаг 20 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 11 цаг 29 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top