x

С.Зоригийн хэргийн ялтнуудыг нээлттэй хориход шилжүүлээгүй

“С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ” гэх гарчигтай мэдээлэл 2018 оны есдүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ. Тус нийтлэлд “... хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас дарамтад оруулах гэсэн маш ноцтой үйлдэл мэтээр харагдаж байх юм ...”, “... хаалттай хорих ангид хоригдож буй ялтнууд гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, өрөөндөө ганц ганцаараа байрладаг бөгөөд гадны хэн нэгэн этгээд халдах нь бүү хэл өөрийнхөө ч амь насыг хорлох боломжгүй хатуу чанга хяналтан дор ялаа эдэлдэг байна.

Харин нээлттэй хорих ангид шилжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт хамгаалалт суларч, Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар нээлттэй хорих ангид шилжин амьдрах, тэр ч бүү хэл нэг өрөөнд хэд хэдэн ялтантай хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсгэх аж...”, “... ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ ...” гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц ташаа мэдээллүүдийг нийтэлжээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохих шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хаалттай дэглэмийн хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно. 

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийн хууль ёсны эрхийг нь хангаж буй явдал юм.  Хорих анги, байгууллагуудын харуул хамгаалалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 4 цаг 26 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 4 цаг 35 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 цаг 21 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 9 цаг 22 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 9 цаг 25 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 9 цаг 31 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 9 цаг 32 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 9 цаг 34 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 9 цаг 39 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 9 цаг 40 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 9 цаг 41 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 9 цаг 43 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 9 цаг 48 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 9 цаг 49 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 9 цаг 50 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 9 цаг 51 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 10 цаг 59 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 11 цаг 8 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 11 цаг 18 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 11 цаг 28 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top