Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжилнэ үү: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч хүчтэй салхи, шуургатай байх тул шар усны үер болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байн



